Хууль бусаар малын түүхий эдийн үйлдвэрлэл явуулж байжээ
							 2020 оны 8 сарын 16						
						
					
Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Е, Н нар зөвшөөрөлгүй малын толгой шулаа, түүхий эдийн цех ажиллуулж байсныг МХЕГ-ы шалгалтаар илрүүлжээ.
Шалгалтаар:
- Мал эмнэлэг, ариун цэврийн шаардлага хангахгүй орчинд мал эмнэлгийн гэрчилгээгүй, гарал үүсэл тодорхойгүй бог болон бод малын толгойг шулдаг,
 - Шулсан махыг Хүчит Шонхор худалдааны төв болон хувь хүнээр дамжуулан нийтийн хэрэгцээнд нийлүүлдэг,
 - Цехийн өдөр тутмын цэвэрлэгээ, ариутгал халдваргүйтгэл хийдэггүй,
 - Ажилчдыг хөдөлмөр хамгааллын хувцсаар хангаагүй, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамруулаагүй,
 - Ахуйн зориулалттай ванныг хүнсний зориулалтаар ашигладаг,
 - Цехэд хэрэглэдэг ундны усыг лабораторийн шинжилгээнд хамруулаагүй зэрэг зөрчлийг илрүүллээ.
 
Дээрх 2 иргэнд Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 4, 5.1 дэх заалтуудын дагуу Зөрчлийн хэрэг нээж, үйл ажиллагааг зогсоох саналыг прокурорт хүргүүлэн ажиллаж байна. Хяналт шалгалт үргэлжилж байна.
Эх сурвалж: НМХГ
										Мэдээнд өгөх таны үнэлгээ?
								
								
								
								
								
								
							
								
								
								
								619221
								
								
							0 эможи
						харамсалтай 
2020-08-17 07:39
ийм хууль бус зүйл олон байгаа
Зочин 
2020-08-16 22:34
Irgen 
2020-08-16 19:28
MXEGazraa Hyataduudiin yildvert  hyanaltaa tavi Amidarah gej yadsan heden mongolchuuddaa er byaraa bitgii gargaad bai Mahnii bizness Hyatadiin medeld ochson
Зочин 
2020-08-16 12:42
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс





























