2020 онд багтаан бүртгэлтэй стандарт таксины тоог нэмнэ
Улаанбаатар хотын такси үйлчилгээг сайжруулах, олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх үндсэн зорилготойгоор Улаанбаатар хотын хөгжлийн корпорацийн дэргэд “Улаанбаатар такси каб” ХХК-г байгуулсан. Улмаар төр, хувийн хэвшлийн түншлэлийн хамтын ажиллагааны хүрээнд дээрх ажлыг хийж, хэрэгжүүлэхээр зорин ажиллаж байна. Энэ ажлын эхлэл болгож нийслэлийн өмчит “Улаанбаатар такси каб” ХХК, “UBcab” ХХК-тай хамтран хувиараа такси эрхлэгчдийг бүртгэн, нэгдсэн зохион байгуулалтад оруулж эхэллээ. Ингэснээр Монгол улсын такси стандартыг хангуулан “ХОТ ТАКСИ” брэндийг бий болгохоор өнөөдөр санамж бичиг байгууллаа.
Санамж бичгийн хүрээнд талууд 2020 ондоо багтаан хувиараа такси эрхлэгч 1000 орчим иргэнийг нэгдсэн стандартад оруулах бөгөөд цаашдаа 2000-3000 таксиг үйлчилгээнд гаргах боломжийг бий болгохоор төлөвлөжээ. Дашрамд дурдахад Улаанбаатар хотод тусгай зөвшөөрөлтэй 11 компанийн 512 стандарт такси байдаг бөгөөд энэ нь Улаанбаатар хотын таксины зах зээлийн дөнгөж найман хувь юм. Цаашдаа “Улаанбаатар такси каб” ХХК дотоодын болон гадаадын хөрөнгө оруулагч нартай хамтран 100% цахилгаан таксиг үйлчилгээнд нэвтрүүлж, Улаанбаатар хотын өнгө үзэмжийг нэмэгдүүлсэн “ХОТ ТАКСИ” брэндийг бий болгохоор зорин ажиллаж байгаа аж.
Такси үйчилгээний нөхцөл байдал маш муу, гэмт хэрэг их гаргадаг, жолооч нарын харилцаа хандлага, бохир заваан байдал зэргийг цэгцэлсэн “ХОТ ТАКСИ” удахгүй үйлчилгээнд явж эхлэх нь...
Нийслэлийн ИТХ-ын ХМОНХХ