Б.ОТГОНСҮХ: Нийтийн тээврийн цэвэрлэгээ, ариутгалаас гадна соёл, үйлчилгээн дээр анхаарна

2020 оны 8 сарын 01

Нийслэлийн Засаг даргын орлогч, Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүхээр ахлуулсан ажлын хэсэг нийтийн тээврийн цэвэрлэгээ, ариутгалын явцыг шалгаж, автобус компаниудад үүрэг чиглэл өглөө. Ажлын хэсэг энэ долоо хоногийн ээлжит хяналт шалгалтаа “Автобус 1” компани дээр хийлээ.

Нийслэлийн Засаг даргын орлогч, Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх:

Улаанбаатар хотод 1200 гаруй нийтийн тээвэр үйлчилгээнд явдаг. Өнөөдрийн байдлаар 900-950 автобус үйлчилгээнд гарч байна. Нийслэлчүүддээ үйлчилж буй эдгээр автобусны цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйжилтийг тогтмол хийлгэж, эрчимжүүлэн ажиллаж байна. Нийслэлээс автобус баазууд дээр ажиллаж нийтийн тээврийн үйлчилгээ, жолоочийн соёлыг дээшлүүлэх чиглэлээр шат дараатай ажлууд хийхээр төлөвлөж байна. Удахгүй бодит үр дүн гараад явна. Өнөөдөр автобус нэгтгэл бааз дээр ажиллаж байна. Тус нэгтгэл нь гадна талын угаалга, дотор талын үндсэн цэвэрлэгээ, ариутгал гэсэн гурван шат дарааллаар цэвэрлэгээг хийж байна. Гар ариутгагчийг бүх автобусанд байршуулсан байна. Тиймээс иргэд автобусаар үйлчлүүлэхдээ байнга гараа ариутгах, амны хаалтыг тогтмол хэрэглэж үйлчлүүлэхийг уриалж байна.

Нийтийн тээврийн цэвэрлэгээний асуудал нэг үеэ бодвол цэгцэрсэн. Гэхдээ ойрын өдрүүдэд иргэдийн маск зүүх нь багассан тул автобусны жолооч нар энэ тал дээр анхаарч ажиллах, цаашлаад маскгүй иргэдэд үйлчлэхгүй байх хэрэгтэй. Мөн гар ариутгалын бодисыг байнга цэнэглэж, иргэдийг хэрэглэхэд илүү хялбар, ойрхон байрлуулах хэрэгтэй.

Цар тахлын үед бид хяналтаа сулруулалгүй нийтийн тээврийн цэвэрлэгээ, ариутгал дээр цаг тутамд анхаарал тавьж, хяналтын ажлыг улам эрчимжүүлэн ажиллана.

Нийслэлээс томилогдсон ажлын хэсэг өдөр бүр автобус баазууд дээр хяналтаа тавьж ажиллаж байна.  Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд нийслэлчүүддээ цэвэрхэн автобусаар үйлчлэхэд бүх талын идэвх гаргаж буй автобус компаниудаа нийслэлээс бүх талаар дэмжин ажиллана.

Нийтийн тээврийн үйлчилгээний газрын дэд дарга Х.Булгаа:

НТҮГ-ын даргын баталсан хуваарийн дагуу сар бүр нийтийн тээврийн удирдах ажилтнуудыг нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж байгаа компаниудад хуваарилж тус хуваарийн дагуу удирдах ажилтан өөрийн биеэр очиж цэвэрлэгээ үйлчилгээ хэрхэн хийгдэж байгаа талаар хяналт шалгалтыг хийж байна. Мөн нийтийн тээврийн улсын байцаагч нар долоо хоног бүр өглөөний эх авалтын үеэр тээврийн хэрэгслийг нэг бүрчлэн шалган ажиллаж байна. Бид иргэдээс ирэх санал, бодлыг  70044040 гэсэн утсаар авч зөрчлийг шийдвэрлэн ажиллаж байна. Иргэдээс ирсэн мэдээлэл болон хяналт шалгалтын үеэр илэрсэн зөрчлийг ААН-үүдтэй байгуулсан гэрээний дагуу хариуцлага тооцоод ажиллаж байна. Мөн мэргэжлийн байгууллагуудтай хамтраад сургалтыг байнга зохион байгуулж байна. Коронавирусийн халдвар тархалттай холбоотойгоор нийтийн тээврийн компаниуд нийгмийн хариуцлагын хүрээнд өөрсдөө илүү цагаар ажиллаж, гар ариутгагч тавих, цэвэрлэгээ үйлчилгээг тогтмолжуулж ажиллаж байгаад баяртай байна.

Ариутгалын ажилтан :

Arslan.mn

Манай компани нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа автобусуудад ариутгалын ажлыг хийж байна. Орой 19 цагт ариутгалын бодисоо бэлтгээд буусан автобусанд цэвэрлэгээ үйлчилгээг хийсний дараа ариутгаад ажиллаж байна. Зорчигчдын хамгийн их хүрдэг бариул, сандлын суудал, сандлын доогуур гэх мэт бүхий л хэсгийг ариутгаж байна. Цэвэрлэсэн нэг автобусыг хоёр минутанд ариутгаж байна. Шугаманд явж байгаа бүх автобусыг ариутгаж байна.

Arslan.mn

ФОТО

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
618831
4 эможи

Зочин
2020-08-02 21:14
Зочин
2020-08-01 14:55
keyboard_arrow_up