Б.ЦЭРЭН: Орон сууцны барилгын оронд цэцэрлэг бариулах иргэдийн саналыг нийслэлийн удирдлагууд дэмжинэ гэж найдаж байна

2020 оны 7 сарын 31

Хан-Уул дүүргийн IV хороо буюу “Ханбогд ресиденс” хорооллын иргэдээс дүүргийнхээ ИТХ-д орон сууцны оронд цэцэрлэг барих хүсэлтээ гаргаад байгаа. Энэ асуудлыг явц ямар шатанд хэлэлцэгдэж байгаа болон Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт хийж байгаа гол ажлуудын тухай тус дүүргийн ИТХ-ын дарга Б.Цэрэнгээс тодрууллаа.

- “ПИ АЙ ЭМ ЭМ” компани ногоон байгууламж барихаар төлөвлөсөн газарт барилгын ажил эхлүүлсэнд иргэд шүүмжлэлтэй хандаж байна. Энэ асуудлыг иргэдийн талд шийдэх ямар боломж байна вэ?

-“ПИ АЙ ЭМ ЭМ” ХХК нь ногоон байгууламж төлөвлөгдсөн газар орон сууц барихаар барилгын ажил эхлүүлсэн нь Ханбогд ресиденс хорооллын оршин суугчдын эрх ашгийг хөндөж байгаа тухай тус хорооллын иргэдийн гаргасан өргөдлийн дагуу энэ сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хорооны 34 дүгээр сургуулийн зааланд хяналтын сонсголыг зохион байгуулсан. Ханбогд ресиденс хорооллын оршин суугчид ногоон байгууламж төлөвлөсөн газар хууль зөрчиж, орон сууцны барилгын ажил эхлүүлсэн нь иргэдийн эрүүл аюулгүй амьдрах эрх зөрчигдсөн, машины зогсоол байхгүй, оршин суугчид нэмэгдсэнээр цэцэрлэг сургуулийн хүртээмж улам хүрэлцэхгүй болох зэргээр уг барилгын ажлыг эсэргүүцэж байна. Тус компани анхны хорооллыг барихад цэцэрлэг барихаар төлөвлөсөн байсан ч өндөр төлбөртэй хувийн цэцэрлэг барьсан тул оршин суугчдын шаардлагыг хангахгүй байгаа юм. Мөн энэ газар улсын цэцэрлэг бариулах хүсэлтэй байгаа тухай өөрсдийн байр сууриа илэрхийлж байсан.

Оролцогчид саналаа сонсголын явцад амаар болон санал асуулгын хуудас, онлайн хуудсуудад коммэнт хэлбэрээр өгсөн.

Нийт санал өгсөн иргэдийн 78.5 хувь нь барилга бариулахыг дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн. Өөрөөр хэлбэл, Иргэд 203 болон 302 дугаар байрны гадна талбайд орон сууц барих асуудлыг дэмжихгүй газрын зөвшөөрлийг цуцлуулах хүсэлт гаргасан. Иргэдийн санал хүсэлтийг түргэн шуурхай шийдэх зорилгоор энэ сарын 29-нд  дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчид хуралдаад “дэмжин”  тогтоол гаргасан. Газартай холбоотой маргааныг Засаг дарга Ж.Алдаржавхлантай хамтраад өнөө,  маргаашгүй нийслэлийн удирдлагуудад хүргүүлэхээр бэлтгээд байна. Энэ асуудал шийдэгдвэл дүүрэг болон нийслэлийн төсвөөр цэцэрлэг барих болно. Орон сууцны оронд цэцэрлэг бариулах иргэдийн саналыг нийслэлийн удирдлагууд дэмжинэ гэж найдаж байна.

-Өмнө нь газрын маргаантай олон  асуудал иргэд, олон нийтийн эрх ашигт нийцэн гарч байсан удаатай. Үр дүнд  хүртэл нь хөөцөлдөхөд ямар бэрхшээл тулгарч байна вэ?

-Өмнө нь Хан-Уул дүүргийн нэгдүгээр хороо, 120 мянгат буюу тэмээтэй хөшөөний баруун талын цэцэрлэгт хүрээлэнгийн 2194 ам метр газрыг “Номин холдинг” ХХК-д үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар эзэмших эрх олгосон байсан. Энэ асуудал мөн л иргэдийн хүсэлтээр нааштай шийдэгдэж,  Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/562 тоот захирамжаар эрхийг нь хүчингүй болгосон. Өдгөө тус газарт ногоон байгууламж, тохижилтын ажил хийсэн тул иргэд чөлөөтөй амарч зугаалах таатай орчин бүрдээд байна. Энэ бол нэг л жишээ.

Иргэд нийтийн эрх ашиг зөрчигдөж байгаа асуудлыг  ИТХ-д хандаж, шийдүүлэх бүрэн боломжтой. Бидний хувьд иргэдийн сонголтоор тэдний эрх ашгийг хамгаалах гэж л энэ ажлыг хийж байгаа. Тиймээс ч тодорхой захиргааны акт, шийдвэрүүдийг иргэдийн эрх ашиг хөндөгдөж байгаа бол шууд өөрчлөх ёстой.

-Дүүргийн хэмжээнд иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг сайжруулахаар ямар ажил өрнүүлж байна вэ?

-Бид дүүргийн Мэргэжлийн хяналтын газар, цагдаагийн хэлтсүүдтэй хамтран “АРХИГҮЙ ХЭРЭГЛЭЭ-АЮУЛГҮЙ ОРЧИН” сэдэвт аяныг зохион байгуулдаг.

Аяны хүрээнд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй худалдаа үйлчилгээний газруудад хяналт хийж, гарч болох хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлж байна. Дүүргийн хэмжээнд архи худалдан борлуулж байгаа цэгүүдэд цагийн хуваарьт хязгаар тавих эсэх, долоо хоногийн хэдэн өдөр архи согтууруулах ундаа огт худалдаалахгүй байх вэ зэрэгт иргэдийн сонсгол хийж санал хүсэлтийг нь авах болно. Энэ уулзалтыг ирэх долоо хоногт хийхээр төлөвлөөд байна.

ВИДЕО:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
2
confuse an post
angry an post
618810
2 эможи

dejee
2020-08-21 18:08
ЭНЭ ЁСТОЙ БУРУУ ШҮҮ БАС ӨӨРСДӨДӨӨ ТААРСАН ХУУЛЬ ЗАХИРАМЖ ГАРГААД БАЙРНЫ ХООРОНД БАЙР БАРИХ ГЭЖ БАЙНА МОНГОЛ БАЙРААР ДУТААГҮЙ ДУТУУ ХАГАС БАРЬСАН БАЙРНААС ИХ ЮМ АЛГА ИРГЭДИЙН АЮУЛГҮЙ АМЬДРАХ ЭРХ НОЦТОЙГООР ЗӨРЧИГДӨНӨ
Ханбогд 405 байр
2020-08-10 14:15
Үүнийг дэмжиж болохгүй. Үнэхээр барилга барихаар зай биш. Үүнийг барьсны дараа зүүн талынх нь ижилхэн байшингийн зүүн талд бас барилга барина гэх байх. Яагаад анхны төлөвлөлтөөр зогсоол болгосон газрыг зүгээр үлдээж болдоггүй юм бэ? Эсэргүүцэж байна. Ханбогд хорооллын 405 байрныы суугчид бүгд эсэргүүцсэн шүү
Зочин
2020-07-31 16:47
Зочин
2020-07-31 12:04
zochin
2020-07-31 10:47
bolohgui shuu
keyboard_arrow_up