Б.ОТГОНСҮХ: Иргэдэд төвөг чирэгдэл учруулахгүйгээр зам засварын ажлыг хугацаанд нь гүйцэтгэнэ

2020 оны 7 сарын 29

Arslan.mn

Нийслэлийн Засаг даргын орлогч, Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүхээр ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр Дарь-Эхийн зам, Дүнжингаравын нүхэн гарцны замын ажлын явцыг шалгалаа.  Их тойруу, Дарь-Эхийн чиглэлд энэ жил 3.3 км авто замын шинэчлэлийн ажил хийж байна. Эхний ээлжид Дарь-Эхийн уулзвараас хуучин эцсийн автобусны буудал хүртэлх авто замыг 2020 оны долдугаар сарын 27-ны 22:00 цагаас наймдугаар сарын 10-ны 08:00 цаг хүртэл бүрэн хааж засварын ажил хийж байгаа юм. 

Arslan.mn

Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Отгонсүх “Энэ жил улс болон нийслэлийн төсвийн хөрөнгөөр Улаанбаатар хотод нийтдээ 52.8 км авто зам шинээр барихаар төлөвлөсөн. Мөн уулзваруудыг өргөтгөн шинэчлэх 17.8 км авто замын ажил хийгдэх юм. Үүний нэг нь Дарь-Эхийн 3,3 км авто замын ажил. Өчигдрөөс тус замыг хааж, зам засварын ажлыг эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар бродюр хуулах  ажлыг хийж байна. Замын чанарт  ус зайлуулах хоолой маш чухал нөлөөтэй. Тиймээс шинээр зам барих, зам засварын ажил хийхдээ ус зайлуулах хоолойг стандартын дагуу чанартай гүйцэтгэмээр байна.  Ер нь цаашид замын бүтээн байгуулалт хийхдээ ус зайлуулагч, явган хүний зам, гэрэлтүүлэг, ногоон байгууламж бүхий цогцоор нь хийхийг зорьж байна.”гэж онцолсон юм. 

Мөн тэрбээр шалгалтын үеэр зам засварын ажил хийж байгаа энэ хэсэгт үйлчилгээний маш олон аж ахуйн нэгж, иргэн үйлчилгээ эрхэлж, өдөр тумын амьдралаа залгуулж байгаа учир хүн хүчээ зөв хуваарилан зам засварын ажлыг хугацаанд нь хүлээлгэн өгөх, стандартын дагуу чанартай хийж гүйцэтгэх, мөн зам засварын ажил хийж буй бүрэн бүрэлдэхүүн хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайтаар хангах ажиллахыг анхаарууллаа. Нийслэлийн зүгээс бүх талаас нь дэмжиж ажиллана гэдгээ илэрхийлж, ирэх баасан гарагт ажлын хэсэг зам засварын явцыг дахин шалгах болно гэдгийг энэ үеэр хэлэв.

Arslan.mn

Түүнчлэн ажлын хэсгийнхэн Баянзүрх дүүргийн 13, 26 дугаар хороонд нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийгдэх Ахмадын хорооллын орчмын Нарны зам, Дүнжингаравын авто замыг холбосон төмөр зам доогуурх явган зорчигч, автомашинд зориулсан нүхэн гарц барих ажлын явцыг шалгалаа. “Нийслэлийн хэмжээнд авто замтай холбоотой 100 гаруй төсөл хэрэгжиж байгаагаас 20 гаруй төсөл газар чөлөөлөлтөөс болж гацаад байна. Газрын албаныхан үүнд анхаарч ажиллаж байгаа ч нөхөн олговортой холбоотой зарим нэг хүндрэл бий” гэдгийг нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх хэлж байлаа.  Энэхүү замыг ашиглалтад оруулснаар Нарны замын ачааллыг Дүнжингарав руу хуваахаас гадна Офицеруудын ордны тойргоор заавал тойрохгүйгээр уг босоо тэнхлэгийн замаар зорчих боломж бүрдэх юм. 

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
618775
2 эможи

Иргэн
2020-07-30 17:07
багахан шиг идэж уугаад хэдэн жилийн настай зам тавих хэрэгтэй шүү
zochin
2020-07-30 14:38
Энэ нэг хөдөөний орк чинь байсхийгээд л өөрийнхөө зургийг тавиад л сүр сүр мэдээлэлийг энд тэнд тавиулаад байхын Ямар учиртай хүн бэ
Зочин
2020-07-30 12:35
Чи зүгээр 2016 онд сонгосон тойрогтоо юм хийдэггүй юмаа гэхэд, тэнд тавигдаж байгаа замын ажилтай очиж танилцаач очих нүүргүй л дээ чи
Иргэн
2020-07-29 19:04
Хөөе Отгонсүхээ хороолол дотор зүсээд ухаад хаясан онгорхойгоо бөглөө хэдэн сар боллоо
Зочин
2020-07-29 17:36
keyboard_arrow_up