“Нэг хот-Нэг стандарт” зорилтот жилийн эхний хагас жилийн төлөвлөгөөний биелэлт 71 хувьтай байна

2020 оны 7 сарын 27

Arslan.mn

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд нийслэлийн төсвийн 2020 оны эхний хагас жилийн гүйцэтгэлийн танилцуулгыг НЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн ерөнхий нягтлан бодогч С.Солонго хүргэлээ. Дараа нь хуралдаанд Нийслэлийн өмчийн III байр буюу “Урт цагаан” үйлчилгээний төв барилгыг дахин төлөвлөх ажлын концевц зураг төсөл боловсруулах уралдааны дүнг нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Тулга танилцуулав.

Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/520 дугаар захирамжийн дагуу нийслэлийн Өмчийн III байр буюу “Урт цагаан” үйлчилгээний төв барилгыг дахин төлөвлөх ажлын концевц, зураг төсөл боловсруулах уралдааныг 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 11-ны өдрийн хооронд зохион байгуулсан. Уралдаанд зураг төслийн мэргэжлийн байгууллага, хувь уран бүтээлчид, оюутан, залуус, олон нийтийн байгууллага, төрийн бус байгууллагууд болон ОХУ, Швед, Нидерланд, БНХАУ зэрэг улсаас нийт 28 баг бүтээлээ ирүүлсэн. Бүтээлүүдийг 2020 оны 5 дугаар сарын 12-17-ны өдрийн хооронд Хот байгуулалт, хөгжлийн газрын вэб хуудсанд байршуулж, иргэд олон нийтийн саналыг нээлттэй авчээ. Нийт 55823 иргэд санал өгч, уралдааныг дүгнэх комисс удирдамжид заасан шалгуур үзүүлэлтийн дагуу дүгнэсэн байна.

Уг асуудлыг зөвлөлийн гишүүд хэлэлцэж, НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо.

Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай асуудлыг хэлэлцлээ

Мөн өнөөдрийн хуралдаанаар олон нийтийн цагдаагаар ажиллаж буй хэсгийн ахлагч нарын ажлын явцын танилцуулгыг НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд хүргэлээ.

Нийгмийн хэв журмыг сахиулах, гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдлыг Цагдаагийн байгууллагад шуурхай мэдээлэх, зөрчил үйлдсэн этгээдэд торгох шийтгэл ногдуулах, хууль тогтоомжийг иргэдэд сурталчлан таниулах, сануулга өгч, хариуцлага хүлээлгэх, хотын соёлыг түгээж аюулгүй орчныг бүрдүүлэх, цагдаагийн байгууллагад дэмжлэг үзүүлэх зорилгоор нийслэлийн 173  хороодын 1692 хэсгийн ахлагчаас 982 хэсгийн ахлагч олон нийтийн цагдаагийн эрх авч ажиллаж эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд Сонгинохайрхан дүүрэгт  41506 зөрчил, Хан-Уул дүүрэг 39564 зөрчил, Баянгол дүүрэгт 34288 зөрчил, Чингэлтэй дүүрэгт 16521 зөрчил, Баянзүрх дүүрэгт 9099 зөрчил, Налайх дүүрэгт 5463 зөрчил тус тус илрүүлж, иргэдэд зөвлөмж мэдээлэл хүргэн ажилласан байна.

“Олон нийтийн цагдаагийн эрх аваагүй хэсгийн ахлагч нарыг нэмж ажиллуулж, нэг хэсгийн ахлагчид ногдох зөрчил илрүүлэлтийн тоо, ажлын ачааллыг бууруулах, улиралд олгож буй урамшууллыг сар бүр олгох саналтай байна” гэдгээ Төрийн захиргааны удирдагын хэлтсийн дарга Ү.Ганболд танилцуулгадаа онцолж хэлсэн юм.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
618717
0 эможи

keyboard_arrow_up