ЯГ ОДОО: Урт цагаан үйлчилгээний төвийг буулгах ажил хийгдэж байна
2020 оны 7 сарын 22
Яг одоо Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт Урт цагаан үйлчилгээний төвийг Нийслэлийн Өмчийн ашиглалт удирдлагын газраас буулгах ажил хийгдэж байна.
Урт цагаан үйлчилгээний төв нь насжилт өндөртэй ашиглалтын шаардлага хангахгүй, галын эрсдэл үүссэн объект болоод байна. Урт цагаан үйлчилгээний төвийн үйл ажиллагааг зогсоох тухай нийслэлийн Засаг даргын захирамж гарсан.
30 байгууллага ААН, хувь хүн түрээсийн гэрээ байгуулан өнөөдрийг хүртэл ажилласан. Эдгээр хүмүүс 300-400 хүнд дамлан түрээслүүлж нийслэлийн өмч ашиглалтын газартай байгуулсан гэрээгээ ноцтой зөрчсөн. Мөн түрээслэгчид гэрээнд зааснаар тухайн объектод засвар хийх онцгой эрхтэй. Гэвч өнөөдрийг хүртэл засвар хийгээгүй аж.
ВИДЕО
Эх сурвалж: гэрэл зургийг mpa.mn
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
4
618650
4 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс