МОРЬТ ЭРГҮҮЛИЙН АЛБА ХААГЧИД ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДЭГДЭЖ БОЛЗОШГҮЙ ЭМЗЭГ ЦЭГҮҮДЭД АЖИЛЛАЖ БАЙНА

2020 оны 7 сарын 22

Arslan.mn

Урин дулаан цаг үргэлжилж, иргэдийн амралт зугаалгын цаг эхэлсэнтэй холбоотой голын эрэг дагуу иргэд олноор зугаалах, орчин тойрондоо хог хаяж бохирдуулах, архидан согтууран гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Морьт эргүүл” ажиллаж байна. Морьт эргүүлийн үүрэг бол автомашинаар хүрэх боломжгүй газрыг шалгаж, хяналт тавьдаг гэсэн үг. Морьт эргүүлийн алба хаагчийг сонгон шалгаруулахдаа 170 см өндөх байх, морины зуршил, зан авирыг судалж мэдсэн байх, адууны өвчний шинж тэмдгийг мэдэх шаардлагатай байдаг байна.

ЦЕГ-ын тэргүүн дэд даргын тушаалаар 2012 онд Оросын Холбооны Буриад улсаас анхны Будени үүлдрийн 20 адууг авчирснаар цагдаагийн байгууллага ийнхүү морин эргүүлтэй болсон түүхтэй. Будени үүлдрийн морь монгол морийг бодвол өндөр, заасан зүйлийг хурдан сурдаг, номхон дөлгөөн зантайг эргүүлийн алба хаагчид хэлж байсан юм.  ОХУ-аас авчирсан  сэрвээ өндөртэй морьдыг хотын төв, голын эрэг дагуу эргүүлд явахад машины дуу чимээ, иргэдийн үймээн шуугианд үргэхгүй байхаар сургасан байна. Мөн морьт эргүүлийн хүлгүүд цэргийн эрдэмд суралцсан байдаг. Номхон зогсох, ёслох, цоройх зэрэг үйлдлийн алба хаагчийн тушаалаар хийдэг байна.  Морьт эргүүл зөвхөн урьдчилан сэргийлэх чиглэлд үүрэг гүйцэтгэхээс гадна ой модонд эрэн хайх чиглэлээр ажиллах бүрэн боломжтой. Нэг морь дунджаар 13 жил эргүүлийн үүрэг гүйцэтгэнэ.  Морьт эргүүлийн алба хаагчид голд живсэн иргэнийг аврах, хулгай, танхайн гэмт хэргийг илрүүлэх нь их байгааг эх сурвалжууд хэлж байсан юм.

ВИДЕО: 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
618648
2 эможи

keyboard_arrow_up