Нарны зам, Дүнжингаравын авто замыг холбосон нүхэн гарцын ажлыг эрчимжүүлэх үүрэг өглөө

2020 оны 7 сарын 21

Arslan.mn

Өнөөдөр Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, нийслэлийн Засаг даргын орлогч, Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх, нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Б.Индра, нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай, нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга С.Энхтөр тэргүүтэй холбогдох албаныхан Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт хийгдэж буй авто замын бүтээн байгуулалтын ажлын явцыг шалгалаа.  

Arslan.mn

Баянзүрх дүүргийн 13, 26 дугаар хороонд нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийгдэх Ахмадын хорооллын орчмын Нарны зам, Дүнжингаравын авто замыг холбосон төмөр зам доогуурх явган зорчигч, автомашинд зориулсан нүхэн гарц барих ажил хийгдэж байна. Энэхүү замыг ашиглалтад оруулснаар Нарны замын ачааллыг Дүнжингарав руу хуваахаас гадна Офицеруудын ордны тойргоор заавал тойрохгүйгээр уг босоо тэнхлэгийн замаар зорчих боломж бүрдэнэ. Одоогийн байдлаар замын трасст хоёр нэгж талбар өртсөн байгаа бөгөөд уг асуудлыг шийдвэрлэх шатанд яваа аж.  

Arslan.mn

“Нийслэлийн хэмжээнд авто замтай холбоотой 100 гаруй төсөл хэрэгжиж байгаагаас 20 гаруй төсөл газар чөлөөлөлтөөс болж гацаад байна. Газрын албаныхан үүнд анхаарч ажиллаж байгаа ч нөхөн олговортой холбоотой зарим нэг хүндрэл бий” гэдгийг нийслэлийн Засаг даргын орлогч, Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх хэлж байлаа.

Arslan.mn

Мөн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо ФМ-104,5 байрнаас гэр хорооллын дундуурх 0.8 км авто зам, Сонгинохайрхан дүүргийн 10, 25 дугаар хороодын нутаг дэвсгэрт Баянхошууны эцсийн буудлаас хойш үргэлжлэх 3 км авто зам, гүүрийн эхний ээлжийн ажлыг явцуудыг шалгав. Эдгээр замууд нь хотын төв болон Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ач холбогдолтой.

Энэ үеэр нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан хэлэхдээ “Өнөөдөр үүссэн нөхцөл байдалд тавигдсан төсвийн хөрөнгийг хааш нь хуваарилах вэ гэдэгт шийдэл гаргах гэж хамгийн хүндрэлтэй байгаа авто замын гурван төслийн ажлын явцыг газар дээр нь шалгаж байна. Төсвийн үр дүн, төлөвлөлтийг харж мэргэжлийн байгууллагуудыг байлгаж, Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ” хэмээлээ.

Arslan.mn

Мөн тэрбээр авто замтай холбоотой үүсээд буй асуудлыг шийдвэрлэх гарц гаргалгааг боловсруулж Засаг даргын зөвлөлийн хурлаар яаралтай хэлэлцүүлэхийг холбогдох албаныханд үүрэг болголоо.  

Arslan.mnArslan.mn

ВИДЕО

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
618617
0 эможи

иргэн
2020-07-22 10:46
энэ хүний үгийг ер нь тоохуу үүрэг өгөх нэг хэрэг хяналт байх маш чухал ер нь хот яаралтай ЭЗЭНТЭЙ болмоор байна
Зочин
2020-07-22 10:26
keyboard_arrow_up