Улаанбаатарын шарилжийг устгаж эхэллээ
2020 оны 7 сарын 17
“Шарилжгүй Улаанбаатар” аяныг 2016 оноос жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн бөгөөд тав дахь удаагийн аян өчигдөр буюу 7 дугаар сарын 16-наас эхэлжээ.
Аян хоёр үе шаттай явагддаг. Үүнд:
Нэгдүгээр үе шат:
2020 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 7 дугаар сарын 30
Хоёрдугаар үе шат:
2020 оны 8 дугаар сарын 10-25-ны өдрийн хооронд зохион байгуулагддаг. Учир нь хөл газрын ургамал дохиураа гүвэхээс өмнө болон бүрэн нахиалсны дараа тус тус хадаж, тайрч авдаг.
Нийтийн эзэмшлийн гудамж зам талбай, далан, гуу жалга, орон сууц, гэр хороолол дунд, эмнэлэг, сургууль цэцэрлэг, аж ахуйн нэгж, байгууллагын хашаанд ургасан шарилж зэрлэг ургамлыг устгах юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
618588
1 эможи
Зочин
2020-07-18 00:09
Зочин
2020-07-17 11:45
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс