Нийслэлийн зарим хэсэгт зам усанд автаж, автомашины түгжрэл ихэсчээ
2020 оны 6 сарын 24
Цаг агаарын нөхцөл байдалтай холбоотойгоор Сонгино-Хайрхан дүүрэг нэгдүгээр хорооллын арын зам зам буюу Өнөрийн гудамж, Чингэлтэй дүүрэг Тасганы овоо, Баянбүрдийн тойрог, Баянгол дүүрэг 25-р эмийн сан, 28-р сургуулийн урд зам, Баянзүрх дүүрэг Дарь-Эхийн замын зорчих хэсэг усанд автаж тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй боллоо.
Мөн Тасганы овоо, Энхтайваны өргөн чөлөө, Дарь-Эх, Долоон буудал, Зуслангийн зам, Гэсэр сүм орчмын авто замын ачаалал ихтэй байгааг албаныхан анхаарууллаа. Иймд жолооч нар дээрх авто замуудыг сонгож хөдөлгөөнд оролцохгүй байхыг анхаарна уу.
Эх сурвалж: ТЦА
|
![](https://www.arslan.mn/files/banner/c3it0xpmdb.gif)
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
![Like an post](templates/img/comment/like.png)
![Love an post](templates/img/comment/love.png)
![haha an post](templates/img/comment/haha.png)
![wow an post](templates/img/comment/wow.png)
![yay an post](templates/img/comment/yay.png)
![sad an post](templates/img/comment/sad.png)
1
![ouch an post](templates/img/comment/ouch.png)
![confuse an post](templates/img/comment/confused.png)
![angry an post](templates/img/comment/angry.png)
618119
1 эможи