Өнөөдрөөс ГУРАВ ХОНОГ архи, согтууруулах ундаа худалдахгүй, түүгээр үйлчлэхгүй

2020 оны 6 сарын 22

Arslan.mn

Сонгуулийн санал авах өдөр соёл спортын үйл ажиллагаа явуулахгүй гэдгийг НЗДТГ-аас мэдээллээ. Мөн гадаа болон битүү талбайд зах худалдааны төвүүдийг ажиллуулахгүй бөгөөд дараа долоо хоногийн амралтын өдрөөр нь нөхөж ажиллуулахаар зохицуулжээ.

Мөн хуулийн дагуу  өнөө шөнө 00.00 цагаас 25-ны 00.00 цаг хүртэл архи, согтууруулах ундаа борлуулахгүй байх, түүгээр үйлчлэхгүй байх шийдвэр гаргалаа.

Сонгуулийн өдрүүдэд хүний анхдагч хэрэгцээг хангах байгууллагуудын үйл ажиллагааг явуулна. Сонгуулийн хэсгийн хороодын замын ачаалал нөхцөл байдал дээр дүн шинжилгээ хийж, шаардлагатай арга хэмжээ авахыг даалгасан. Утас, цахилгаан, усан хангамжаар тасралтгүй найдвартай хангаж ажиллах үүрэг даалгаврыг өгчээ. 

Хотын дарга өнөөдөр зарим байгууллагуудын үйл ажиллагааг нээх шийдвэр гаргасан. Энэ дотроос өнөөдрөөс эхлээд бүх төрлийн музей, номын санг нээж ажиллуулахаар боллоо.

Зургаадугаар сарын 26-ны өдрөөс одоогоор архи согтууруулах ундаагаар үйлчилдэг үйлчилгээний байгууллагуудыг 00.00 цаг хүртэл ажиллуулах шийдвэр гаргалаа. Өмнө нь хөл хорионы хүрээнд 22 цаг хүртэл ажиллаж байсан билээ. Харин бааруудыг хаасан хэвээр байх гэнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
1
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
2
angry an post
618022
13 эможи
keyboard_arrow_up