НЭГДҮГЭЭР ХОРООЛЛЫН АРЫН ЗАМ БОРООНЫ УС ЗАЙЛУУЛАХ ШУГАМТАЙ БОЛЛОО

2020 оны 6 сарын 17

Arslan.mn

2020 онд Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр Нийслэлийн 6 дүүрэгт авто замын борооны ус зайлуулах шугамын өргөтгөл засвар, шинэчлэлтийн 15 төсөл арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Үүнд:

  • Авто замын борооны ус зайлуулах шугам болон насост худгуудын засвар
  • 3 болон 4 дүгээр төв коллекторын засвар шинэчлэлт
  • Зайсангийн гудамжны авто замын борооны ус зайлуулах шугамын холболт
  • Монелийн авто замын борооны ус зайлуулах шугам угсралт, шүүрт болон үзлэгийн худгийн засвар нөхөн сэргээлт 11 хэсэгт тус тус хийгдэнэ.

Өнөөдрийн байдлаар Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооллын 1а байрны ард талын авто замын борооны ус зайлуулах шугам худгийн угсралтын ажил бүрэн дууслаа.

Харин Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, орон сууцны хороолол доторх авто замын борооны ус зайлуулах шугамыг Нарны замтай холбох хэсэг, Монелийн авто замын борооны ус зайлуулах шугамын ажлууд хийгдэж байна.

Arslan.mn

Arslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
1
617905
2 эможи
keyboard_arrow_up