“Туршилтаар явж буй хоёр давхар автобус нэг цэнэглэлтээрээ 400 км явах хүчин чадалтай“

2020 оны 6 сарын 15

Arslan.mn

Улаанбаатар хотын нийтийн тээвэрт хоёр давхар цахилгаан автобусыг энэ сараас эхлэн туршиж байгаа билээ. Уг автобусаар өнөөдөр хотын Захирагч С.Амарсайхан зорчиж, аюулгүй, тохилог, тав тухтай нийтийн тээврийн үйлчилгээг 7 сард багтаан иргэдэд хүргэхээр болсныг дуулгалаа.

Тэрбээр энэ үеэр “Эдийн засаг, экологид ээлтэй, иргэдийг ая тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлсэн, өвөл цантахгүй зэрэг олон давуу талтай энэ автобусыг ашиглах нь хотын бидний давуу тал. Эхний удаад ийм төрлийн 10 автобус орж ирсэн. Ирэх жил 40 ширхэг орж ирнэ. Нийтийн тээврийн үйлчилгээг хөгжүүлэхийн тулд бид парк шинэчлэлтийг хийхээр зорьж ажиллаж байна. Цаашид ч гэсэн энэ хүрээнд олон ажил хийгдэх болно. Эдгээр автобусын төлбөрийн хувьд улс, нийслэлийн төсөвт дарамт учруулахгүйгээр бидний одоо нэг нийтийн тээвэрт гарч байгаа зардлыг 90 хувь хэмнэх байдлаар өөрийн төлбөрөө өөрөө олох боломжтойгоороо давуу талтай” гэсэн юм.

“Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын дарга Б.Цолмон “Хоёр давхар, эко автобус нь удахгүй нийтийн тээврийн үйлчилгээнд маршрутын дагуу явж эхэлнэ. Энэ нь 100 хувь цахилгаанаар ажилладаг автобус. Нэг цэнэглэлтээрээ хоёр өдрын рейст гарах боломжтой буюу 400 км явах хүчин чадалтай. Жилийн дөрвөн улиралд иргэдэд үйлчлэх боломжтой, зундаа сэрүүцүүлэгчтэй, өвөлдөө халаагууртай юм. Хоёр давхар автобусны тухайд нийт 70 хүний суудалтай” гэсэн мэдээллийг өгөв.

Эхний ээлжинд ийм давхар эко автобус 10 ширхэг, энгийн цахилгаан автобус 36 ширхэг, нийт 46 ширхэг цахилгаан автобус, 15 ширхэг цэнэглэх төхөөрөмж, дөрвөн ширхэг эрчим хүчний дэд станц худалдан авч, парк шинэчлэлт хийхээр бэлтгэл ажлуудыг ханган ажиллаж байна.

 

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
617832
3 эможи

Зочин
2020-06-15 22:26
Зочин
2020-06-15 12:00
keyboard_arrow_up