Зуслангийн автобус маргаашаас явж эхэлнэ

2020 оны 6 сарын 09

Arslan.mn

Зуслангийн автобус маргааш буюу 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс явж эхэлнэ. Ингэхдээ дараах гурван чиглэлд өдөр бүр 07:00 цагаас 22:00 цаг хүртэл явах юм байна.

  1. ЗҮ:1 “Гүнт-Жигжид-Тэнгис кино театр” чиглэлд их багтаамжийн 3 автобус 35 минут тутамд Тэнгис кино театрын зогсоолоос;
  2. ЗҮ:2 “Гоодой-Тэнгис кино театр” чиглэлд 1 их багтаамжийн автобус 1 цаг тутамд Тэнгис кино театрын зогсоолоос;
  3. ЗҮ:3 “Баянбулаг-Тэнгис кино театр” чиглэлд 1 их багтаамжийн автобус 2 цаг тутамд Тэнгис кино театрын зогсоолоос

 

Чиглэлийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсанд 24 цагийн турш хүлээн авч шуурхай шийдвэрлэнэ гэж Нийтийн тээврийн үйлчилгээний газраас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
617691
0 эможи
keyboard_arrow_up