Б.ОТГОНСҮХ: Баянгол дүүрэгт газрын зөвшөөрлөө буруу ашигласан, эрсдэлтэй орчин үүсгээд буй 20 гаруй газрыг чөлөөлсөн

2020 оны 6 сарын 09

Arslan.mn

Нийслэлээс Засаг даргын орлогч Б.Отгонсүхээр ахлуулсан  ажлын хэсэг томилогдон газрын зөвшөөрлөө буруу ашиглан эрсдэлтэй орчин үүсгээд буй газруудын эрхийг цуцалж, нийтийн эзэмшэлд авах, өнгө үзэмжгүй хашаа хайсыг цэгцлэх, шинэчлэх ажлыг эрчимжүүлэн газар дээр нь хяналт шалгалт хийж ажиллаж байна.  Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт гэхэд зөвшөөрлөө буруу ашигласан, эрсдэлтэй орчин бий болгож буй нийт 89 байршил байна.

Arslan.mn

Энэ талаар  Нийслэлийн Засаг даргын орлогч, Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх  тодруулахад “ 6 дугаар сарын 15-ны өдөр гэхэд бид ажлын явц, үр дүнгээ Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулах ёстой. Өнөөдрийн байдлаар 20-иод газрыг чөлөөлж, захирамжийг цуцлах ажлыг хийж байна. Зөвшөөрлийг цуцалсан газруудад  ногоон байгууламж, хүүхдийн талбай, авто зогсоол барина. Энэ ажлыг Хот байгуулалт, хөгжлийн газар, Хотын  стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газраас төлөвлөгөө гаргаж үргэлжлүүлэн хийгдэж явна.

Нэгэнт хууль бус газар эзэмшиж, нийтийн эзэмшлийн талбайд байшин, хашаа татсан бол эрхийг цуцлах саналыг ажлын хэсэг  яаралтай оруулж ирэхийг үүрэг болгож байна.” гэсэн юм.

Arslan.mn

Тухайлбал, ажлын хэсэг Баянгол дүүргийн 18-р хорооны нутаг дэвсгэр барилгын түр хашааны гадна зам хаасан байсныг чөлөөлүүлж, барилгын түр хашааг стандарт шаардлагад нийцүүлэх үүрэг, шаардлага өгсөн байна.

Мөн тус  дүүргийн 24-р хороо Алтай хотхоны хойд талд барилгын түр хашааг сайжруулан шинэчлэх, Баянгол дүүргийн нэгдүгээр хороо галт тэрэгний хөдөлгөөн зохицуулах нэгдсэн төвийн стандартын бус хашааг буулгах, 11 дүгээр хороо ЭХЭМҮТ-ийн баруун талд стандарт шаардлага хангаагүй түр хашааг буулгах шинэчлэх, 12 дугаар хороо Кастл төвийн баруун талд стандартад нийцээгүй хашааг буулгах, гуравдугаар хороо иргэн Н.Өлзийбаярын эзэмшлийн талбайн стандартад нийцээгүй барилгын түр хашааг буулгаж, цэвэрлүүлэх, 10 дугаар хороо Грийн Ресорс ХХК-ийн түр хашааг буулгах зэрэг нийт 20-иод газрыг чөлөөлөлх, өнөг үзэмжгүй хашааг буулгах, шинэчлэх ажил явагдаж байгаа бөгөөд холбогдох аж ахуйн нэгжүүдэд шаардлага хүргүүлэн ажиллаж байна. 

Arslan.mn

Arslan.mnArslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
617685
2 эможи
Б.ОТГОНСҮХ
keyboard_arrow_up