Төрийн өмчийн 29 цэцэрлэгийн агуулахад хадгалагдаж байсан хүнсний бүтээгдэхүүнийг устгуулахаар болжээ
2020 оны 5 сарын 04
Цэцэрлэгүүдэд хадгалагдаж байсан хугацаа нь дууссан 50 гаруй нэр төрлийн 229.5 килограмм хүнсний бүтээгдэхүүнийг устгуулахаар шилжүүлжээ.
Тодруулбал, COVID-19 цар тахлын улмаас сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг есдүгээр сарын 1-нийг хүртэл зогсоогоод буй.
Үүнтэй холбоотой А/196 тоот захирамжийн дагуу төрийн өмчийн 29 цэцэрлэгийн хүнсний агуулахад хадгалагдаж байсан хугацаа нь дууссан 50 нэр төрлийн 1,879 ширхэг, 229.5 килограмм нийт 4,808,369 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг устгуулахаар дүүргийн устгалын комисст шилжүүлсэн байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
2
1
616803
4 эможи