Баянбүрдийн тойргоос Эх Нялхасын зүүн урд уулзвар хүртэлх замыг энэ сарын 29-нөөс хаана
Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас хэрэгжүүлж буй 2020 оны томоохон шинэчлэлтийн ажлын нэг болох “Баянбүрдийн тойргоос Эх Нялхасын уулзвар хүртэлх 1.09 км авто замын ажил /Аюулгүйн тойргийн хамт/” -ыг “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс гүйцэтгэж байна.
Шинэчлэлтийн ажлын хүрээнд авто замын хойд тал буюу Баянбүрдийн тойргоос-Эх Нялхасын зүүн урд уулзвар хүртэлх 0.6 км авто замын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2020 оны 4 дүгээр 29-нөөс 5 дугаар 11-ны хооронд хязгаарлаж, шугам сүлжээний сэтгэлгээ, хуучин хучилтыг дахин боловсруулах, хоёр үе асфальт бетон хучилт, хэвтээ тэмдэглэгээний ажлуудыг хийнэ.
Тухайн авто зам нь 1988-1989 онд баригдаж байсан бөгөөд өнөөдрийг хүртэл нийт замын уртад бүрэн шинэчлэлт хийгдэж байгаагүй.
Шинэчлэснээр 3.75 м өргөн 6 эгнээ авто зам, 2 талаараа явган хүниий зам шинээр баригдана. Мөн Баянбүрдийн тойргийн зорчих хэсгийг бүрэн шинэчилнэ.
Цаашид авто замын урд тал буюу Эх Нялхасын зүүн урд уулзвараас Баянбүрдийн тойрог хүртэлх 0.6 км авто зам болон Баянбүрдийн тойргийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг шат дараатай хязгаарлах болно. Хөдөлгөөн хязгаарлах хугацаанд авто замын нэг урсгалыг хааж, эсрэг чиглэлд хөдөлгөөн зохион байгуулалтыг хийх тул зорчигч та бүхэн авто замын ачааллыг тооцон хөдөлгөөнд оролцохыг уриалж байна.