ВИДЕО: Автобусны буудлуудыг хөөсрүүлэн угааж байна

2020 оны 4 сарын 27

Arslan.mn

Нийслэлтэй гэрээтэй ариутгал халдваргүйтгэлийн мэргэжлийн 37 байгууллага нийгмийн хариуцлагынхаа хүрээнд автобусны буудлуудыг зориулалтын тоног төхөөрөмж, угаалгын бодисоор үнэ төлбөргүй угааж, цэвэрлэхээр болжээ.  Өчигдрөөс /2020.04.26/ автобусны буудлуудыг тусгай цэвэрлэгээний бодис, шүршигч төхөөрөмжөөр угаах ажил үргэлжилж байна гэж Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Отгонсүхийн ажлын албанаас  мэдээллээ.

Arslan.mn

Ташрамд дурдахад, шинэ коронавирусийн халдвар тархахаас урьдчилан сэргийлэх, урин дулааны улирал эхэлж байгаатай холбогдуулан орчны халдвар хамгаалал, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор автобусуудад өглөөний эх авалт, оройн буултаар цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйтгэлийг тогтмол хийж байна.

Халдвар хамгааллаа сахиж, нийтийн тээврээр зорчихдоо амны хаалтаа тогтмол зүүж үйлчлүүлээрэй.

Arslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
616516
3 эможи

багш
2020-04-27 12:45
Ариутгал хийж байгаа нь сайн байна. Нийслэлд олон хүн зорчдог, бараагаа ил задгай байлгаж зардаг Нарантуул зэрэг захыг яаж ариутгал хийдэг юм бол оо. Шороо тоос ихтэй, хүмүүс маск зүүхгүй шахам явж байх юм. Ил задгай учраас лангууныхан гараа угаах, ариутгах боломж бага, бараа бүтээгдэхүүн нь ил байх юм. Үүн дээр онцгойлон анхаараач. Бусад ил задгай наймаахийж байгаа хүмүүс байх юмаа.
keyboard_arrow_up