ФОТО: Богд ууланд гарсан галыг цурманд оруулжээ
Богд ууланд гарсан түймэрт долоон га талбай шатжээ. Алба хаагчид түймрийг цурамд оруулсан бөгөөд бүрэн унтраахаар ажиллаж байна. Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийн тулд ИРГЭН та дараах арга хэмжээг ямагт анхаарна уу.
Хавар, намрын хуурайшилттай үед цогтой үнс нурмаа битүү тагтай саванд хийх, Тамхи, чүдэнзний галыг ил задгай хаяхгүй байх, Дууссан гал асаагуур хээр хөдөө ил задгай хаяхгүй байх, Ой, хээрт явахдаа оч баригчгүй машин техникээр зорчихгүй байх, Гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах, Шаардлагатай багаж хэрэгслийг бэлдэх зэрэг нь өөрийгөө болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг ой, хээрийн түймэрт өртөхөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх, эрүүл аюулгүй орчинд амьдрах баталгаа болохыг НОБГ-аас анхааруулж байна.