ШУУД: Соёмботой ууланд гарсан галыг унтраахаар хүч нэмэгдүүлэн ажиллаж байна
ХУД-ийн нутаг дэвэсгэр Соёмботой уул орчимд гал гарч байна гэсэн дуудлага 14:26 цагт Онцгой байдлын албанд иржээ.
Дуудлагын дагуу нийслэлийн гал унтраах, аврах гурван ангийн алба хаагчид, дөрвөн автомашинтай гал унраахаар ажиллаж байсан бол яг одоогийн байдлаар гал түймрийг унтраахаар хүч нэмэгдүүлэн ажиллаж эхэлжээ.
Одоогоор Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа В.Батсайханаар ахлуулсан 32 албан хаагч, 6 автомашин, техник хэрэгсэлтэйгээр гал түймрийг унтраахаар ажиллаж байна.
Өмнө нь “Соёмботой” уул 2014 онд хоёр удаа, 2015 онд нэг удаа шатаж байсан удаатай. Хаврын хуурайшилт ихтэй энэ үед иргэдийг тамхины иш, шүдэнзээ унтраалгүй хаяхгүй байхыг Нийслэлийн онцгой байдлын албаныхан сэрэмжлүүлж байна.
Мөн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг, Гоодойн зусланд трансформатороос оч үсрэн, шар өвсний түймэр гарсны улмаас 3,5 га газар, хоёр жорлон, нэг байшин үнс нурам болжээ. Гал түймрийг Нийслэлийн онцгой байдлын газрын алба хаагчид болон байгаль хамгаалагчид, Цагдаагийн алба хаагчид, Зуслан хариуцсан цахилгаан түгээхийн албан хаагчид, болон иргэд хамтран цаг алдалгүй цурманд оруулсан байна.
ШУУД ҮЗЭХ: