“ Зочин хүнс“ ХХК-д ЗӨРЧЛИЙН ХЭРЭГ НЭЭН, шалгаж эхэллээ
Шалан дээр зайдас хийж байсан хиамны цехийн үйл ажиллагааг зогсоожээ
Шалан дээр суун зайдас хийж буй 2 эмэгтэйн зураг цахим орчинд тарснаар, иргэдийг багагүй бухимдуулж, шүүмжлэлд өртсөн. Харин тус мэдээллийн дагуу НМХГ-аас Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Толгойтын 12-35 тоотод байрлах “Зочин хүнс” ХХК-ийн үйл ажиллагаанд Мэргэжлийн хяналтын байгууллагаас төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийжээ.
Хяналт шалгалтаар тухайн аж ахуйн нэгж нь үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулаагүй, засварын ажил хийгдэж байгаа гэх тайлбарыг өгч улсын байцаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, үйл ажиллагаанд саад учруулсан байна. Иймд мэдэгдэл хүргүүлж тус байгууллагад зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байна.
Эх сурвалж: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар
|