Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар “UB JOB” АППЛИКЕЙШ-ийг үйлчилгээндээ НЭВТРҮҮЛЛЭЭ

2020 оны 4 сарын 20

Arslan.mn

Ажил хайгч иргэн, ажил олгогч хөдөлмөр эрхлэлтийн бүртгэлийн системд ажлын цаг үл харгалзан бүртгүүлэх, сул чөлөөтэй ажлын байр, ажил хайгч иргэдийн мэдээллийг аюулгүй, түргэн шуурхай солилцох боломжийг бүрдүүлэх зорилгоор Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газраас “UB JOB” гар утасны аппликейшнийг үйлчилгээндээ нэвтрүүллээ.

“UB JOB” аппликейшн нь дараах боломжийг та бүхэнд олгож байна. Үүнд:

  • IOS, Android үйлдлийн системтэй бүх төрлийн гар утас, таблетаас ашиглах
  • Ажил хайгч иргэн бүртгүүлэх, сонгосон хайлтаар хүсэлт илгээсний дагуу мэдээлэл авах
  • Ажил олгогч сул чөлөөтэй ажлын байрны мэдээллийг оруулах
  • Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын Job.opensoft.mn бүртгэлийн системтэй шууд холбогдох
  • Үйлчилгээний мэдэгдэл авах

Ашиглах заавар:

  • Гар утсандаа AppStore, PlayStore-ийн аль нэгээс “UB JOB” аппликейшнийг татаж суулгах
  • Анх удаа ашиглаж байгаа бол “Шинэ хэрэглэгч” цэсийг сонгох
  • Ажил хайж байгаа бол “Ажилтан” цэсэнд бүртгүүлэх
  • Ажилтан хайж байгаа бол “Байгууллага” цэсэнд бүртгүүлэх
  • Бүртгүүлсний дараа гар утсанд ирэх 4 оронтой кодыг хийж баталгаажуулах

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
616258
1 эможи
НХЭГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up