“Хугацаа нь дууссан бүтээгдэхүүн худалдах зөрчил илэрч байна“
Мэргэжлийн хяналтын байгууллагаас “COVID-19” халдвараас сэргийлэх, халдварын эрсдлийг бууруулах хяналт шалгалтын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
НМХГ-ын Хүнсний аюулгүй байдал хөдөө аж ахуйн хяналтын улсын ахлах байцаагч н.Оюунбилэг " Үйл ажиллагаагаа зогсоон, согтууруулах ундаагаар үйлчилдэг 4,289 үйлчилгээний газарт хяналт тавин, тушаалын дагуу цаг баримталж, стандарт хангаж буй эсэхийг шалгасан. Үүнд,
- Цаг хэтрүүлсэн 7 зөрчил
- Төрийн албан хаагчийн шаардлага биелүүлээгүй 2 зөрчил
- Эрүүл ахуйн шаардлага хангаагүй 11 зөрчил илэрсэн.
Нийт 11 ААН-д 14 сая 270 мянган төгрөгийн торгууль ногдуулж, тусгай зөвшөөрлийг цуцлах саналаа хүргүүлэн ажиллаж байна. Баар, карокены үйл ажиллагааг дөрөвдүгээр сарын 30-н хүртэл зогсоосон байгаа.
ААН-үүд дотоод үйл ажиллагаагаа сайжруулахыг хүсэж байна. Худалдан авалт багассантай холбоотойгоор хугацаа нь дууссан бүтээгдэхүүнээр үйлчлэх, худалдаалах зөрчил илэрч байна. Хугацаа нь дууссан бүтээгдэхүүндээ ААН-үүд өөрсдөө хяналт тавьж ажиллахыг зөвлөж байна" гэв.