Төгсөлтийн шалгалтыг ЦАХИМААР авахыг үүрэгдлээ
2020 оны 4 сарын 10
Нийслэлийн Онцгой комисс өчигдөр цахимаар хуралдлаа. Үүний хүрээнд ЕБС, их дээд сургуулийн төгсөлтйн шалгалтыг цахим хэлбэрээр зохион байгуулж, хяналт тавихыг Нийслэлийн боловсролын газарт үүрэгдлээ.
Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг есдүгээр сарын 1-ний өдөр хүртэл хаах Засгийн газрын чиглэл гарсантай холбогдуулан ЕБС-ийн болон их дээд сургуулийн төгсөлтийн шалгалтыг эрүүл мэндийн байгууллагаас гаргасан заавар зөвлөмжийн дагуу цахим хэлбэрээр зохион байгуулж, хяналт тавихыг нийслэлийн Боловсролын газарт үүрэг болголоо.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
2
615890
2 эможи