Зөвшөөрөлгүй эхлүүлсэн барилга угсралтын ажлыг зогсоожээ
2020 оны 4 сарын 09
П.Гэндэнгийн нэрэмжит сан ТББ-ийн захиалгаар Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд баригдаж буй барилга угсралтын ажилд НМХГ-аас хяналт, шалгалт хийлээ.
Шалгалтаар угсралтыг барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээгүй, магадлал хийлгээгүй ажлын зургаар гүйцэтгэсэн нь Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйл/Барилгын гүйцэтгэгчийн чиг үүрэг/-ийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй тул, Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 7.4-д заасны дагуу зөрчлийн хэрэг үүсгэжээ. Угсралтын ажилд эрчим хүчээр хязгаарлах арга хэмжээ авсан. Шалгалт үргэлжилж байна. Барилгын гүйцэтгэгчээр "Босоо цамхаг констракшн ХХК" ажиллаж байжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
615876
1 эможи