Эрүүл ахуйн шаардлага хангаагүй “Гэрийн хуушуур” цайны газарт арга хэмжээ тооцлоо
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Шуурхай албаны 70128012 дугаарын утсаар ирүүлсэн гомдол, мэдээллийн дагуу Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Сод монголын ШТС-ын хажууд байрлах “Гэрийн хуушуур” цайны газрын үйл ажиллагаанд холбогдох чиглэлийн улсын /ахлах/ байцаагч нар хяналт шалгалт хийв.
Шалгалтаар тус цайны газар нь түүхий эд, бараа, бүтээгдэхүүн, бодис, бэлдмэлд тавих эрүүл ахуйн шаардлагыг хангаагүй зөрчил илрүүлж, Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 6.17 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан үндэслэлээр иргэнд шийтгэлийн арга хэмжээ оногдуулж, үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоож ажиллалаа.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Шуурхай албаны 70128012 дугаарын утсаар ирүүлсэн гомдол, мэдээллийн дагуу Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Товчооны 6-79а тоотод байрлах Эрдэнэ зоог цайны газрын үйл ажиллагаанд холбогдох чиглэлийн улсын /ахлах/ байцаагч нар хяналт шалгалт хийв.
Шалгалтаар тус цайны газар нь түүхий эд, бараа, бүтээгдэхүүн, бодис, бэлдмэлд тавих эрүүл ахуйн шаардлагыг хангаагүй зөрчилд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 6.17 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан үндэслэлээр иргэнд шийтгэлийн арга хэмжээ оногдуулж, зөрчлийг арилгуулан ажиллалаа. Хяналт шалгалт үргэлжилж байна.