ЖАГСААЛТ: Цахимаар үзүүлж буй төрийн 14 байгууллагын 95 ҮЙЛЧИЛГЭЭ

2020 оны 3 сарын 19

Arslan.mn

Шинэ коронавируст халдвар буюу COVID-19-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, халдварын эрсдлийг бууруулах зорилгоор нийслэлийн Засаг даргын захирамжаар нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн ажлын цагийн хуваарт өөрчлөлт оруулжээ.

Тодруулбал, нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв 2020 оны гуравдугаар сарын 30-ны өдрийг хүртэл 10:00-16:00 цагийн хооронд ажиллахаар болсон байна.

Иймд иргэд СOVID-19-ийн халдварт өртөхөөс урьдчилан сэргийлж, нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв дээр биечлэн ирэхгүйгээр төрийн 14 байгууллагын 95 нэр төрлийн үйлчилгээг цахимаар авах боломжтой.

Үүнээс гадна төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр хэрхэн авах талаарх зөвлөмж, мэдээллийг “Хотын дарга сонсож байна 1800-1200” мэдээлийн утсаар ажлын өдрүүдэд 09:00-18:00 цагийн хооронд авч болох юм.

Тус дугаарын утсаар нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас иргэн, хуулийн этгээдэд үзүүлж буй төрийн үйлчилгээ, хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаарх мэдээллийг авч, төрийн байгууллага, албан тушаалтанд хандан өргөдөл, гомдол гаргах боломжтой аж.

ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР ҮЗҮҮЛЖ БУЙ ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЖАГСААЛТ

 Улсын бүртгэлийн ерөнхий газар

  • Төрсний бүртгэлийн лавлагаа
  • Гэрлэсний бүртгэлийн лавлагаа
  • Гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа
  • Гэрлэлт дуусгавар болсны бүртгэлийн лавлагаа
  • Регистрийн дугаарын тухай лавлагаа
  • Регистрийн дугаар сольж, шинээр олгосон тухай  лавлагаа
  • Овог, эцэг/эх/-ийн нэр, өөрийн нэр өөрчилсний бүртгэлийн лавлагаа
  • Үндэсний энгийн гадаад паспортын бүртгэлгүй тухай лавлагаа
  • Үндэсний энгийн гадаад паспорт анх удаа авсан тухай лавлагаа
  • Үндэсний энгийн гадаад паспорт дахин авсан тухай лавлагаа
  • Иргэний үнэмлэхийн лавлагаа
  • Оршин суугаа хаягийн лавлагаа
  • Цахим бүртгэлд хамрагдсан эсэх лавлагаа
  • Хуулийн этгээдийн бүртгэлгүй тухай лавлагаа
  • Хуулийн этгээдийн хаягийн лавлагаа
  • Хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа
  • Хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчийн тухай лавлагаа
  • Хуулийн этгээдийн нэр өөрчлөгдсөн тухай лавлагаа
  • Хуулийн этгээд татан буусан эсэх лавлагаа
  • Хуулийн этгээд улсын бүртгэлд бүртгэлтэй эсэх лавлагаа
  • Үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа (тийм үгүй)
  • Үл хөдлөх хөрөнгийн лавлагаа
  • Үл хөдлөх хөрөнгийн жагсаалтын лавлагаа

Авто тээврийн үндэсний ТӨҮГ

  • Авто тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн лавлагаа
  • Оношилгоо, техникийн хяналтын үзлэгийн мэдээлэл харах

Татварын ерөнхий газар

  • Татварын өрийн үлдэгдлийн тухай лавлагаа
  • Байгууллагын татварын тооцоотой эсэх тухай тодорхойлолт
  • Татварын тайлангаа тушаасан эсэх тухай лавлагаа
  • Тендерийн тодорхойлолт
  • Иргэний тодорхойлолт

Цагдаагийн ерөнхий газар

  • Жолооны үнэмлэхийн лавлагаа
  • Галт зэвсэг эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа
  • Жолоодох эрхийн оноо шалгах
  • Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тодорхойлолт
  • Хуулийн этгээд эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тодорхойлолт
  • Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт
  • Хуулийн этгээдийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар

  • Шүүхийн шийдвэрээр өр төлбөргүй эсэх тодорхойлолт

Нийгмийн даатгалын ерөнхий газар

  • Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт
  • Иргэнд нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүсээгүй тухай тодорхойлолт
  • Ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт
  • Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны лавлагаа

Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газар

  • Нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн тодорхойлолт
  • Хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх шаардлагатай өрхийн тодорхойлолт (Нийслэл)
  • Хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх шаардлагатай өрхийн тодорхойлолт (Орон нутаг)
  • Хүүхдийн мөнгө тэтгэмж олгох тодорхойлолт олгох

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээний лавлагаа
  • Дээд боловсролын гэрчилгээний лавлагаа
  • Нийслэлийн замын хөдөлгөөний удирдлагын төв
  • Торгуулийн мэдээлэл харах

“Улаанбаатар Дулааны сүлжээ” ТӨХК /My.dulaan.mn/ үзүүлэх үйлчилгээ

  • Төвлөрсөн дулаан хангамжийн системд холбох техникийн нөхцөл олгох
  • Төвлөрсөн дулаан хангамжийн системд холбох
  • Дулааны эрчим хүчийг тооцох, хэмжих хэрэгсэлийг суурилуулах техникийн нөхцөл олгох           

Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК /New.tog.mn/ үзүүлэх үйлчилгээ

  • Цахилгаан хангамжийн техникийн нөхцөл олгох
  • Цахилгаан хангамжийн техникийн нөхцөл сунгах
  • Цахилгаан хангамжийн техникийн нөхцөлийн нэр шилжүүлэх
  • Цахилгаан хангамжийн техникийн нөхцөл нөхөн авах
  • Цахилгаан хангамжийн техникийн нөхцөлийн зориулалт өөрчлөх
  • Цахилгаан дамжуулах агаарын шугам болон кабелийн шугам, дэд станц зөөж байршил өөрчлөх

Захирагчийн ажлын алба: /www.eservice.ulaanbaatar.mn/ үзүүлэх үйлчилгээ

  • Спиртийн өндөр болон сул агууламжтай согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрөл шинээр олгох
  • Спиртийн өндөр болон сул агууламжтай согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрөл сунгах
  • Спиртийн өндөр болон сул агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийг шинээр олгох, нэр шилжүүлэх
  • Спиртийн өндөр болон сул агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийг сунгах
  • Спиртийн сул агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийг сунгах
  • Спиртийн сул агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийг шинээр олгох, нэр шилжүүлэх
  • Улирлын түр үйлчилгээнд спиртийн сул агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох
  • Спиртийн өндөр болон сул агууламжтай согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрлийн эрх сэргээх
  • Согтууруулах ундаа худалдах болон түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийн хаягийн өөрчлөлт хийх
  • Спиртийн сул агууламжтай согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрлийг сунгах
  • Спиртийн өндөр болон сул агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийн эрх сэргээх
  • Спиртийн сул агууламжтай согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрөл шинээр олгох, нэр шилжүүлэх
  • Согтууруулах ундаа худалдах болон түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийн захирлын нэр солих
  • Спиртийн сул агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийн эрх сэргээх
  • Согтууруулах ундаа худалдах болон түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийн хаясан, үрэгдүүлсэн гэрчилгээ дахин олгох
  • Спиртийн сул агууламжтай согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрлийн эрх сэргээх

Нийслэлийн Архивын газар

  • Ажилласан жилийг тодорхойлох лавлагаа олгох
  • Төрийн архивт баримт хадгалагдаагүй тодорхойлт
  • Орон сууц эзэмших эрхийн бичгийн лавлагаа олгох
  • Тогтоол захирамжийн лавлагаа олгох
  • Цалингийн лавлагаа олгох
  • Иргэн, хуулийн этгээдийн захиалгаар мэдээлэл бэлтгэх
  • Орон сууцны зориулалт өөрчилсөнтэй холбогдох лавлагаа
  • Архитектур төлөвлөлтийн даалгаврын лавлагаа олгох
  • Нотариатын лавлагаа олгох
  • Акт дүгнэлтийн лавлагаа олгох
  • Орон нутгаас шилжиж ирсэнтэй холбогдох лавлагаа
  • Цагаатгалын лавлагаа олгох
  • Шүүхийн шийдвэрийн лавлагаа олгох
  • Өмч хувьчлалтай холбогдох лавлагаа
  • Хурлын тэмдэглэлийн лавлагаа олгох
  • Нас барагсадын бүртгэлийн лавлагаа

Уншлагын танхимын үйлчилгээ

  • Ерөнхий боловсролын сургууль төгссөнтэй холбогдох лавлагаа
  • Худалдан авах ажиллагааны холбогдох баримтын лавлагаа
  • Банк санхүүгийн холбогдох баримтын лавлагаа

Нийслэлийн Байгаль орчны газар

  • Худаг гаргах хүсэлт

 

Эх сурвалж:  Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
615006
0 эможи

keyboard_arrow_up