Сүхбаатар дүүргийн ИТХ-ын дарга Э.Ганбат МЭНДЧИЛГЭЭ дэвшүүллээ
Эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөөх эрхэм үйл хэрэгт амь, биеэ зориулсан үе үеийн ахмад дайчид, эх орноо батлан хамгаалах хариуцлагатай бөгөөд хүндтэй үйл хэргийг үргэлжлүүлж буй монгол цэргийн залгамж халаа болсон халуун эх оронч дайчид, олон Улсын энхийг сахиулах ажиллагаанд оролцож байгаа эх орон нэгтнүүд болон эх орондоо тангараг өргөсөн Цагдаа, Онцгой байдал, Тагнуул, АТГ, ШШГЕГ, Шүүх, Прокурорын байгууллагын албан хаагчид, Батлан хамгаалах сургуулийн удирдлагууд, багш нартаа орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 99 жилийн ой "Монгол цэргийн өдөр"-ийн баярын мэндийг хүргэж, эрүүл энх, аз жаргалтай байхын ерөөлийг өргөн дэвшүүлж байна.
Мөнхөд мандан бадрах Монгол Улсынхаа төлөө хамтдаа зүтгэцгээе.
ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА Э.ГАНБАТ