Түр зогсоох шийдвэрт хамаарах 2096 аж ахуйн нэгж байгууллагад мэдэгдэл хүргүүлэв

2020 оны 3 сарын 12

Arslan.mn

Нийслэлийн Засаг даргын 2020 оны гуравдугаар сарын 10-ны өдрийн “Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээг эрчимжүүлэх тухай” А/333 дугаар захирамжийн хүрээнд Нийслэлийн 9 дүүргийн худалдаа, үйлчилгээний 655 аж ахуйн нэгж байгууллага, 1451 иргэн нийт 2096 объектод хяналт шалгалт хийж захирамж, зөвлөмж хүргүүлэн үйл ажиллагааг түр зогсоолоо.

Аж ахуйн нэгж байгууллага иргэдэд “Сovid-19" халдвараас гэр бүлээ яаж хамгаалах, албан байгууллага дээрээ урьчилан сэргийлэх, ариутгал халдваргүйтгэлийг хэрхэн хийх зэрэг зөвлөмж мэдээллийг өгч байна. Төр засгийн бодлого шийдвэрийн дагуу үйл ажиллагаагаа зогсоож, халдваргүйтгэл ариутгал хийхийг аж ахуй нэгж байгууллагууддаа уриалж байна. Хяналт шалгалт үргэлжилнэ. 

Эх сурвалж:  НМХГ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
614719
1 эможи

НМХГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up