“Хүнсний болон ахуйн худалдааны төвөөс БУСАД ЗАХУУДЫГ түр хаахаар судалж байна“
Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Онцгой комиссын дарга С.Амарсайхан хүнс, ахуйн барааны худалдааны төвүүдийг хаахгүй гэдгийг хэллээ. Харин хүн олноор цугладаг томоохон барааны зах, бөөний төвүүдийг хаах асуудлыг удахгүй шийдэх аж.
Ариутгал, халдваргүйжүүлэлтийг нийтийн тээвэр, худалдааны төвүүдэд хийж байгаа юм байна.
Түүнчлэн хүнсний хомсдол үүснэ гэж иргэд үймэх хэрэггүй гэдгийг тэрбээр хэллээ.
Тэрбээр "Өнөөдөр үдээс хойш НОК хуралдаж, төрийн албан хаагчдын ажлын цагт зохицуулалт хийхээс гадна хүнсний болон ахуйн худалдааны төвөөс бусад зах, худалдааны төвүүд, хүн олноор цугладаг газруудыг түр хязгаарлах чиглэл өгч үйл ажиллагааны төрлөөр нь гаргаж ирэх үүрэг өгсөн. Энэ асуудлыг үдээс хойш НОК-ын хурлаар асуудлыг хэлэлцэн, шийдвэрлэнэ." гэв.