Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүйгээс барилгын галын шатны нүх рүү хүн унаж нас баржээ
2020 оны 3 сарын 09
НМХГ-аас мэдээлснээр нийслэлий Хан-Уул дүүргийн 11-р хороонд байрлах "Голден будда" хотхоны байранд “Миний Сайншанд” ХХК-ийн заслын ажилтан Д.А нь 9-ээс 6-р давхар хүртэл унаж нас барсан ноцтой осол гарчээ.
15 давхар, баригдаж буй тус барилгад хөдөлмөрийн аюулгүй байдлын үзлэг шалгалт хийхэд өндрөөс унаж болзошгүй хэсгүүдэд хаалт хамгаалалтыг бүрэн хийгээгүй, анхааруулах дохио санамж тэмдэг тавиагүй, ажилтан өндрийн бүсийг бүрэн хэрэглэж хэвшээгүйн улмаас осол гарсан нь урьдчилсан байдлаар тогтоогджээ. Заслын ажилтан Д.А нь 9 давхарын галын гадна шат суурилагдах хайрцагны заслын ажил хийж байхдаа галын шатны нүхээр унажээ.
Ослын хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн 1-р хэлтэс шалгаж байна.
Эх сурвалж: НМХГ
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
614567
1 эможи
Зочин
2020-03-09 18:32
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс