Сайн жишиг, БРАВО нийтийн тээврийн автобуснууд цэвэрхэн болж байна
Шинэ коронавирусийн тархалтаас сэргийлэх хөл хорионы энэ өдрүүдэд нийслэлд 900 гаруй автобус иргэдэд үйлчилж байна. Энгийн өдрүүдэд өдөрт 600 мянган иргэн автобусаар үйлчлүүлдэг байсан бол хөл хорио тогтоосноос 350 орчим мянган иргэн үйлчлүүлдэг болж, зорчигчдын тоо цөөрсөн. Гэхдээ халдварт вирус орж ирсэн тохиолдолд тархалтыг хурдасгах хамгийн эрсдэлтэй орон зай бол нийтийн тээвэр. Тиймээс нийтийн тээврийн автобусанд тогтмол цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйжүүлэлт хийх, ариутгал хийгээгүй автобусны компаниудад газар дээр нь хариуцлага тооцох арга хэмжээг НЗДТГ шахаж, Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүхээр ахлуулсан ажлын хэсэгт тасаралтгүй хяналт шалгалт хийж ажиллаж байна.
Ингэснээр нийтийн тээврийн 900 гаруй автобусанд тогтмол ариутгал, халдваргүйжүүлэлт бүрэн хийгдэж өдөр бүр иргэд цэвэрхэн автобусаар үйлчилж байна. Мөн автобусны жолооч бүр амны хаалттай, халдваргүйжүүлэх бодистой болж энэ салбар маань арай өөр түвшинд ажиллаж байгаа илт мэдэгдэж эхэлсэн.
Түүнчлэн нийтийн тээврийн үйлчилгээнд гарч буй аютобусуудаа мэргэжлийн ариутгал, халдваргүйжүүлэлтийн компаниар шат дараатай ариутгалыг хийлгэж, олон жилийн хир тортог үүссэн хэсгүүдийг иж бүрэн цэвэрлэгээнд оруулах ажлуудыг хийж байгааг өмнө бид мэдээлж байсан. Энэ бол нэг талаас тэр аймагт тахалын ач тус ч гэсэн энэ ажлыг бүрэн хариуцаж хийж буй Нийслэлийн нийтийн тээврийн хариуцсан албаныханд браво гэж хэлэх нь зүйтэй байх.
Товчхондоо автобуснуудын цэвэрлэгээ, ариутгал халдваргүйжүүлэлтийг илүү нарийн зохион байгуулалттай, ойрхон давтамжтай хийж боломжтой гэдгийг харуулж буй САЙН ЖИШИГ болсон.