Баруунтурууны товчоогоор гурван цагийн дотор 200 гаруй тээврийн хэрэгсэл, 2,000 иргэн нэвтэрчээ

2020 оны 3 сарын 03

Arslan.mn

2020 оны гуравдугаар сарын 03-ны өглөөний 06:00 цагаас хот хоорондын зорчих хөдөлгөөнийг нээгээд байна. Нийслэл болон орон нутгийн орох, гарах бүх товчоод дээр Мэргэжлийн хяналт, цагдаа, Эрүүл мэндийн байгууллагын алба хаагчид ажиллаж байна.

Орж, гарч буй зорчигчдоос эрүүл мэндийн байдал болон эрсдэлийг тодорхойлох зорилгоор “Зорчигчийн асуумжийн хуудас”-аар асуумж авч, биеийн халууныг хэмжиж байна.

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр дэх Баруунтурууны товчооны гарах хэсэгт ажиллаж буй Мэргэжлийн хяналтын улсын байцаагчаас нөхцөл байдал ямар байгааг тодруулахад “Бидний ажил өглөө 05:30 цагт эхэлсэн. Ачаалал их байна. Өглөө 06-09 цагийн хооронд 200 гаруй тээврийн хэрэгсэл, 2000 орчим зорчигч нэвтэрлээ. Зорчигчдод асуумжаа үнэн зөв бөглөх, маскаа тогтмол зүүх, аян замдаа болгоомжтой зорчихыг нэг бүрчлэн сануулж байгаа” гэв.

Энэчлэн бүх товчоод ачаалал ихтэй ажиллаж байна.

Эх сурвалж: МХЕГ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
614329
1 эможи

Зочин
2020-03-03 21:05
МХЕГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up