АГААРЫН ДҮҮЖИН ТЭЭВРИЙГ НЭВТРҮҮЛЭХ ТӨСЛИЙН АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛ БОЛЛОО

2020 оны 3 сарын 02

Arslan.mnНийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүхээр ахлуулсан Францын Засгийн газрын нэн хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх Нийслэлийн нийтийн тээвэрт агаарын дүүжин замын тээврийг нэвтрүүлэх төслийн судалгаа, бэлтгэл ажил хариуцсан ажлын хэсгийн хурал боллоо. Хуралд НЗДТГ-ын Төсөл, хөтөлбөрийн хяналт зохицуулалтын хэлтсийн дарга Б.Пүрэвжав, мэргэжилтэн Б.Золзаяа, Нийслэлийн Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга Д.Одбаяр, Хөдөлгөөн зохицуулалт, хяналтын хэлтсийн дарга Х.Молор-Эрдэнэ, Нийслэлийн Тээврийн үйлчилгээний газрын орлогч дарга М.Мөнхбаяр болон бусад холбогдох албаныхан оролцлоо.  

Arslan.mnХурлын үеэр Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх “төслийн зээлийн хэлэлцээр ирэх долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар орно. Хуралдаанаар дэмжигдэхээр Сангийн сайд болон БНФУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд нар Зээлийн хэлэлцээрийг үзэглэнэ, үүний дараагаар төлөвлөгөө ёсоор инженерингийн ажлыг Пома групп эхлүүлнэ. Удахгүй төслийн бэлтгэл ажлыг хангах явцад газар чөлөөлөлтийн ажлууд хийгдэнэ. Газрын гэрчилгээ баталгаажуулалт хийгдэх зэрэг ажлуудын нарийвчилсан хугацааг тодорхой болгох. Пома группын инженер, техникийн ажилтнууд хэзээ ирэх, хэзээнээс нарийвчилсан судалгааны ажлыг хийх талаар графикийн дагуу мэдээллийг тухай бүрт нь өгч байх”ыг албаныханд даалгалаа. 

Arslan.mn

Мөн хурлын үеэр агаарын дүүжин тээврийн бэлтгэл ажлын трассын дагуу геологийн судалгаа хийгдэнэ. Ажлын зургийг батлуулах, 200 метр тутамд өрөмдлөг хийж хөрсний судалгаа хийх талаар холбогдох мэргэжилтнүүд мэдээлэл хийлээ.

 

 

ТӨСӨЛ, ХӨТӨЛБӨРИЙН ХЯНАЛТ, ЗОХИЦУУЛАЛТЫН ХЭЛТЭС

Эх сурвалж: ulaanbaatar.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
614266
1 эможи

keyboard_arrow_up