“COVID-19”-тэй холбоотой худал мэдээлэл тараасан иргэнийг 150,000 төгрөгөөр ТОРГОЖЭЭ
Олон нийтийн цахим сүлжээнд “COVID-19” буюу “Шинэ Коронавирус”-тай холбоотой баттай эх сурвалжгүй мэдээ, мэдээллийг санаатай болон санамсаргүй байдлаар түгээсэн иргэдэд хуулийн дагуу хариуцлага тооцож байгаа билээ.
Тухайлбал, Баянзүрх дүүрэг дүүрэгт оршин суугч иргэн Г 2020 оны 02 дугаар сарны 13-ны өдөр өөрийн фэйсбүүк хаягаараа “Аймшигтай..........Манай хамаатан онцгой комисст ажилладаг. Вирус илэрснийг нууж байгаа юм бна.......” гэх худал мэдээлэл бэлтгэж, олон нийтийн сүлжээнд тараасан зөрчлийг шалгасан байна.
Тус зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйл "Гамшиг, аюулт үзэгдэл, осол, аюул, гамшгийн эрсдэлийн талаар олон нийтийг төөрөгдүүлэх мэдээ, мэдээлэл түгээсэн, эсхүл эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалтын дэглэмийг зөрчсөн бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгө
Эх сурвалж: НМХГ
|