Л.Эрдэнэчулуун: Хүнсний чиглэлийн үйлдвэрлэл, худалдааг ЗОГСООХГҮЙ. Зах худалдааны төвүүд хэвийн ажиллана

2020 оны 2 сарын 27

Arslan.mn

Нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Эрүүл мэндийн газар, Агаарын бохирдолтой тэмцэх газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Өчигдөр нийслэлийн онцгой комисс хуралдаж, хотын даргын захирамж гарсан. Захирамжийн хэрэгжилт дээр НМХГ цагдаагийн байгууллагатай хамтран хяналт тавьж ажиллана.

Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 945 баар цэнгээний газар, 310 дэн буудал, 87 саун, шашны 15 урсгалын 321 сүм хийд, 59 фитнесс клуб, 64 амралтын газрын үйл ажиллагааг 2020-03-31-ний өдрийг дуустал түр хугацаагаар зогсоосон.

Хотын даргын захирамжийг зөрчиж ажиллавал ААН-ийг 5 сая, иргэнийг 1 сая төгрөгөөр торгож, зөрчил нь давтагдвал тусгай зөвшөөрлийг нь цуцална.

Засаг даргын захирамжийн хоёрдугаар заалтад цагийн хязгаарлалтыг оруулсан байгаа. Уг заалтын дагуу кафе, ресторанууд оройн 22:00 цаг хүртэл ажиллана.

Харин хүнсний чиглэлийн үйлдвэрлэл, худалдааг зогсоохгүй. Зах худалдааны төвүүд, хүнсний дэлгүүрийн үйл ажиллагаа хэвийн явагдана" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
2
ouch an post
confuse an post
angry an post
1
614147
8 эможи

Zochin
2020-02-29 14:41
Guanz ajilliulj baiga hvmvs amidralgvi ymu yu gsn vg we
Зочин
2020-02-28 16:02
Хаавал адилхан бүгдийн хаа юун кафе ресторан 22 цаг гэж солиотой авгай вэ!
Зочин
2020-02-28 10:35
Түрээсийн төлбөр төлдөг банкны зээлтэй хүмүүс нь яах вэ?
Зочин
2020-02-28 10:28
Gunzuudig haaj bolohgvi yu honoson hool yanz bvriin hool zarj bn bas ovchi n garna
keyboard_arrow_up