НОБГ: Бага насны хүүхдээ гэртээ үлдээхдээ цахилгаан, зуух, пийшингийнхээ аюулгүй байдлыг сайтар хангахыг хүслээ

2020 оны 2 сарын 27

Arslan.mn

Цаг үеийн нөхцөл байдлын талаар НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Нэргүй, НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун, НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар, НЭМГ-ын хэлтсийн дарга О.Энхзаяа, нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын ахлах мэргэжилтэн Г.Даваажаргал нар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд угаарын хийнд хөнгөн хэлбэрээр хордсон гэх дуудлага 17 өрх  Яаралтай түргэн тусламжийн төвд хандаж, эмнэлгийн тусламж үйлчилгээ, зөвлөмжийг авсан байна. Нийслэлийн хэмжээнд объектын гал түймрийн дуудлага өнгөрсөн оны мөн энэ үетэй харьцуулахад 38 хувиар, эрэн хайх, аврах ажиллагааны дуудлага 35 хувиар тус тус буурсан талаар НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Нэргүй мэдээллээ.

Агаарын чанарын мэдээллийн хувьд PM10 тоосонцор өнгөрсөн оны мөн энэ үетэй харьцуулахад 40 хувиар, PM 2.5 тоосонцор 55 хувиар буурсан үзүүлэлт гарчээ. Сар шинийн өдрүүдэд сайжруулсан түлшний хомсдол үүссэн талаар иргэдийн зүгээс гомдол ирээгүй, түлшний түгээлт нийлүүлэлт, борлуулалт хэвийн ажиллажээ.

“Covid-19” буюу шинэ төрлийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд нийслэлийн 6000 гаруй албан хаагчид эргүүл хийж, иргэдэд зөвлөмж мэдээллийг хүргэж ажиллаж байгаа. Түүнчлэн нийслэлийн Онцгой байдлын шийдвэрээр бар, цэнгээний газрууд, караоке, фитнесс, саун, иог, цэнгээнт бүжиг, дэн буудал, амралтын газар, цанын бааз зэргийн  үйл ажиллагааг гуравдугаар сарын 30-ны өдөр хүртэл зогсоосон юм. Мөн нийтийн тээврийн үйлчилгээг тусгай хуваарьт шилжүүлж, өглөө 07.00 -10.00, орой 17.00-21.00 цагт хэвийн үйлчлэх бөгөөд өдрийн цагаар цөөн тооны автобусыг үйлчилгээнд гаргахаар болжээ.

 

 

Амралтын өдрүүдэд яаралтай түргэн тусламжийн төвд угаарын хийнд хөнгөн хэлбэрээр хордсон 17 өрхийн 50 иргэн хандаж, эмнэлгийн тусламж үйлчилгээ, зөвлөмж авсан.

Гэхдээ хорио цээр сунгагдсан энэ үед бага насны хүүхдээ гэрт нь үлдээхдээ цахилгааны аюулгүй байдал, зуух, пийшингийнхээ аюулгүй байдлыг сайтар хангахыг хүсэж байна.

Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоо болон постууд дээр 24 цагийн хяналт шалгалт гарч ажиллаж байгаа билээ. Иймд жолооч нар замын хөдөлгөөнд оролцохгүй байж, дүрэм журмаа мөрдөхийг хүсье. 

ШУУД ҮЗЭХ:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
614144
0 эможи

keyboard_arrow_up