ШУУРХАЙ: Хоёрдугаар сарын 23-27-нд нийтийн тээвэр ҮЙЛЧЛЭХГҮЙ

2020 оны 2 сарын 22

Arslan.mn

Яг одоо нийслэлийн Онцгой комисс Хангарьд ордонд хуралдаж байна.

Хуралдаанаар Нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүхийн санал оруулсаны дагуу нийтийн тээврийн үйлчилгээг 2 дугаар сарын 23-аас 27-ны хооронд зогсоохыг нийслэлийн онцгой комиссоос шийдвэрлэлээ.

Түүнчлэн амралтын өдрүүдэд хот хоорондын тээврийн хэрэгслийн хөдөлгөөний түр хязгаарлах шийдвэр гарсантай холбогдуулан нийслэлд цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар болон бусад цаг үеийн асуудлыг хэлэлцэж байгаа юм.

Хөл хорио тогтоосон энэ цаг үед иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлах нь халдвар авахаас урьдчилан сэргийлэх нэг том арга хэмжээ гэдгийг Нийслэлийн онцгой комиссын гишүүд онцоллоо. 

Энэ үеэр Нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх Нэгдүгээрт, Монгол улсын Ерөнхийлөгч  цагаан сарыг тэмдэглэхгүй байх уриалгыг гаргасан. Үүнийг УОК, Засгийн газраас  мөн дэмжин ажиллаж байгаа. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн засаг даргын 2020.02.13-нд захирамж гарсан. Тус захирамжинд шашин, сүм хийд хүмүүсийг цуглуулахгүй байх, хяналт тавихаар заасан байдаг. Гэтэл яг амьдрал дээр энэ хэрэгжихгүй байна. Үүн дээр анхаарал хандуулах хэрэгтэй байна. Өглөө гэхэд зарим хийдүүд гудамжаар үрэл тараагаад олныг хамруулсан арга хэмжээ зохион байгуулаад явж байна. Маргааш битүүний өдөр бас ном хурана гэж байгаа. Энэ асуудалд анхаарал хануудлах хэрэгтэй байна.

Хоёрдугаарт, Зах, худалдааны төвүүд битүү хүнтэй байна. Цагаан сараа тэмдэглэнэ гэсэн хүмүүс маскгүй, тэмдэглэхгүй гэсэн хүмүүс масктай явж байгаа нь харагдаж байна. Хүмүүсийн хандлагыг өөрчлөх хэрэгтэй байна. Энэ тал дээр хяналтаа чангаруулах, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй хамтран ажиллах хэрэгтэй байна.

Гуравдугаарт, Нийтийн тээвэрт өдөртөө 900 гаруй автобус үйлчилж байна. Ердийн үед 650 мянган орчим зорчигчид үйлчилж байгаа. Харин сургууль, цэцэрлэгт хөл хорио тогтоосонтой холбоотойгоор өдөрт 358 мянган зорчигчид үйлчилж  байгаа тоо статистик байна. Өнөөдрийн байдлаар автобусны гаралтыг 457 болгож, 50 хувь бууруулсан.  Бид энэ хэд хоногт маш сайн хариуцлагатай ажиллаж коронавирусыг оруулж ирээгүй. Одоо гадаад, дотоодоос хүмүүс аав, ээжтэй золгохоор их ирж байна. Тиймээс нийтийн тээврийн үйлчилгээг 2 дугаар сарын 23-аас 27-ны хооронд зогсоох санал оруулж байгаа. Ингэхгүй бол энэ хяналт алдагдах магадлал өндөр байна. Ялангуяа нийтийн тээвэр маш эрсдэлтэй. Хөл хорио тогтоосон энэ цаг үед иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлах нь халдвар авахаас урьдчилан сэргийлэх нэг том арга хэмжээ юм  " гэв.

Arslan.mnArslan.mn 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
3
haha an post
2
wow an post
1
yay an post
sad an post
2
ouch an post
1
confuse an post
3
angry an post
1
614052
29 эможи

Зочин
2020-02-23 01:12
Хотын иргэдийн амь амьдралыг бодож үзэж байж шийдвэрээ гарга шууд сэтгэлийн хөөрлөөр шийдвэр гаргах буруу шүү хамгийн улаанбаатар хотын дулааны шугам сүлжээ цахилгаан түгээхийн ажилчид яаж унаагүй ажилдаа явах юм бэ?
Төгсөө
2020-02-22 22:24
Малнууд.
иргэн
2020-02-22 20:29
Уг нь маш зөв санаа, гэхдээ эмнэлэг мэтийн газар ажилладаг ээлжийн ажилчид яаж ажилдаа хүрэх вэ, бодолцож л байгаа биз дээ
keyboard_arrow_up