Халдварт өвчний тархалт хамгийн бага аймаг нь Баян-Өлгий, Булган байгаа бол хамгийн их нь Дорнод, Хөвсгөл
Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс жил бүр танилцуулдаг "Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан 2019"-аас 21 аймгийн нэг сувилагчид ногдох хүний тоо болон аймгуудын халдварт өвчний тархалтаар нь эрэмбэлсэн сонирхолтой хоёр үзүүлэлтийг танилцуулсан байна.
Харин 10,000 хүнд ногдох халдварт өвчтний тархалтаар халдварт өвчин хамгийн багатай нь Баян-Өлгий, Булган, Архангай аймаг байгаа бол халдварт өвчний тархалтаар хамгийн өндөр нь Дорнод, Хөвсгөл, Баянхонгор аймаг байгаа юм.
/10000 хүнд ногдох/ 21 Аймгийг халдварт өвчний тархалтаар нь эрэмбэлбэл: /Багаас их рүү/:
- Баян-Өлгий-30
- Булган-56
- Архангай-60
- Завхан-63
- Төв-69
- Ховд-71
- Сэлэнгэ-72
- Увс-73
- Говь-Алтай-82
- Орхон-83
- Хэнтий-83
- Өвөрхангай-86
- Дундговь-87
- Өмнөговь-95
- Дорноговь-106
- Сүхбаатар-109
- Дархан-Уул-112
- Говьсүмбэр-147
- Баянхонгор-164
- Хөвсгөл-181
- Дорнод-348
Тэгвэо 21 аймгийн үзүүлэлтийг харвал нэг хүнд ногдох сувиглагчийн тоогоороо Өмнөговь, Өвөрхангай аймаг хамгийн өндөр буюу ачаалал их байгаа бол нэг сувилагчид ногдох тоогоор хамгийн бага хүний тоотой нь Говь-Алтай, Орхон аймгууд орсон байна.
21 аймгийн нэг сувилагчид ногдох хүний тоогоор нь эрэмбэлбэл (Багаас их рүү):
- Говь-Алтай -227
- Орхон-235
- Завхан-258
- Говьсүмбэр-268
- Дорноговь-276
- Сүхбаатар-279
- Дархан-Уул-282
- Дорнод-290
- Ховд-292
- Увс-293
- Баянхонгор-295
- Дундговь-303
- Баян-Өлгий-313
- Хэнтий-319
- Булган-324
- Төв-326
- Сэлэнгэ-334
- Архангай-334
- Хөвсгөл-336
- Өвөрхангай-350
- Өмнөговь-358
Эх сурвалж: Эдийн засгийн бодлого өрсөлдөх чадварын судалгааны төв - EPCRC
|