Ц.Ганболд: Урт цагааны хогийн цэг дээрээс мэдээлэл хийсэн нь бодит үнэнээс хол зөрсөн
Нийслэлийн өмчийн харилцааны газрын удирдлагууд өнгөрсөн долоо хоногт “Урт цагаан” үйлчилгээний төвтэй танилцаж, үйл ажиллагааг зогсоох саналтай байгаагаа мэдэгдсэнтэй холбоотойгоор “Урт цагаан шинэ эхлэл” ТББ-аас өнөөдөр мэдээлэл хийлээ.
Урт цагаан-Шинэ эхлэл ТББ-ын тэргүүн Ц.Ганболд "Урт цагааны үйл ажиллагааг зогсоох асуудал 2012 оноос эхлэн дахин төлөвлөлт нэрийн дор хөндөгдөж байсан бөгөөд тухайн үед бид эрх чөлөөгөө хамгаалан тэмцэж байсан.
Хоёрдугаар сарын 11-ний өдөр Урт цагааны хогийн цэг дээрээс тийм мэдээлэл хийсэн нь бодит үнэнээс хол зөрсөн.
Урт цагааны барилга нь 1958 онд хувийн хөрөнгөөр баригдсан анхны үйлчилгээний төв. 1990 он гарснаас хойш Нийслэлийн өмч удирдлагын газарт бүртгэгдсэн байдаг.
Одоогоор тус төвийг 30 аж ахуйн нэгж түрээсийн гэрээгээр эзэмшдэг бөгөөд цааш 400 иргэнд давхар түрээслэдэг. Үйлчилгээ эрхлэгч бид өндөр түрээсийн дарамт дор байсаар ирсэн ч үйлчилгээгээ иргэддээ хүргэсээр байсан.
Түрээслэгч биднийг төрөөс нэг удаа ч хайхарч байгаагүй. Бидний ажлын байрыг булаан авах гэж байгаа шиг бид нийтэд хор уршиг учруулаагүй. Бид ур ухаанаа дайчлан хөдөлмөрлөж ирсэн. Тиймээс урт цагаанчууд бид хууль ёсны эрх чөлөөгөө нэхэж эсэргүүцнэ." гэв.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|