Гудамжинд цэр, шүлсээ хаясан 200 иргэнийг 10 мянгаар торгожээ

2020 оны 2 сарын 17

Arslan.mn

Гудамжинд явахдаа нус, шүлсээ ил задгай хаявал хуулийн арга хэмжээ авах Зөрчлийн хуулийн заалтыг чангатгаж эхэллээ.  Энэ дагуу цагдаа, мэргэжлийн хяналтынхан хяналтаа чангатгаж, зөрчил гаргасан иргэдийг торгож эхэлжээ. Тухайлбал, сүүлийн хэд хоногт гудамжинд нус, цэр, шүлсээ хаясан 200 иргэнд 10 мянган төгрөгийн торгууль ногдуулсан байна.

Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлд Олон нийтийн газарт зүй бусаар бие авч явах гэх заалт оруулж, 5.1.1-д “Олон нийтийн газар, авто зам, орон сууцны орчны газар, гудамж, талбайд бие зассан, эсхүл нус, цэр, тамхины иш, хог хаясан бол хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” хэмээн заажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
613805
2 эможи

keyboard_arrow_up