Нийслэлээс өгсөн үүргийн дагуу автобус компаниуд ариутгал, цэвэрлэгээнд хамрагдаж байна

2020 оны 2 сарын 17

Arslan.mn

Шинэ төрлийн коронавирусийн аюулаас урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллыг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлээс нийтийн тээврийн ариутгал, халдваргүйжүүлэлтийг эрчимжүүлэх, цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах чиглэлийг НТҮГ, НМХГ, нийтийн тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдэд өгсөн.

Энэ хүрээнд Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүхээр ахлуулсан ажлын хэсэг нийтийн тээврийн ариутгал, цэвэрлэгээ хэрхэн хийгдэж байгааг тогтмол шалгаж, зөвлөмж хүргүүлэн ажиллаж байна.

Энэхүү нийслэлээс өгсөн үүрэг чиглэлийн дагуу Сутайн буянт ХХК, ЭмСИД ХХК, Автотерминал ХХК, Тэнүүн Огоо ХХК, Эс Энд Эй ХХК зэрэг нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүд амралтын өдрүүдэд иж бүрэн цэвэрлэгээ хийж, мэргэжлийн байгууллагаар бүрэн ариутгал, халдваргүйжүүлэлт хийлгэлээ. Иргэд, зорчигчид ч мөн цэвэрлэгээ үйлчилгээ, ариутгалын ажилд сэтгэл хангалуун байгаагаа нийслэлийн засаг даргын тамгын газарт ирүүлсэн байна.

Энгийн үед өдөртөө 600 гаруй мянган зорчигчийг давтагдсан тоогоор тээвэрлэдэг байсан бол карантины үед 358 мянган зорчигчдод тогтмол үйлчилж байна. Нийтийн тээврүүдэд халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмжүүд тавигдаж эхэлжээ.

Энэ сарын 13-аас эхлэн төрийн болон нутгийн захиргааны байгууллагуудыг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт /хэсэгчлэн/ шилжүүлсэн. Тиймээс нийтийн тээврийн ариутгал, халдваргүйжүүлэлт, цэвэрлэгээ үйлчилгээг тогтмол хийлгэж, зөвлөмж өгч ажиллахыг Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх НТҮГ, НМХГ, ЗАА –д үүрэг болголоо.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
613799
0 эможи

keyboard_arrow_up