Нийтийн тээврийн АВТОБУСНУУД амны хаалт зүүгээгүй зорчигчдод ҮЙЛЧЛЭХГҮЙ
Улс нийтээрээ гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд хэсэгчлэн шилжүүлсэн энэ үед халдвараас сэргийлэхийн тулд иргэдийг амны хаалт тогтмол зүүхийг мэргэжилтнүүд анхааруулсаар байгаа билээ.
Тиймээс ч МХЕГ-аас иргэдийн ихээр зорчин үйлчлүүлдэг нийтийн тээврийн болон хувийн унаагаар зорчихдоо зайлшгүй амны хаалт зүүж байх албан бичгийг Нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг АНН-үүдэд хүргүүлээд байгаа юм.
Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгчид амны хаалт зүүгээгүй зорчигчдод шаардлага тавьдаг ч ажил, албандаа яарч яваа иргэд бухимдан эсэргүүцэл илэрхийлдэг талаар онцоллоо.
Мэргэжлийн хяналтын газраас өгсөн шаардлагын дагуу нийтийн эрүүл мэндийн төлөө амны хаалт зүүгээгүй иргэдэд үйлчлэхгүй хэмээн нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгчид анхааруулж байна.