Т.Балжинням: Хаяг шошгын зөрчилтэй 24 нэр төрлийн бууз, баншийг худалдаанаас татан авлаа

2020 оны 2 сарын 12

Arslan.mn

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Сар шинийн баярыг угтаж хийж буй шалгалтын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. 

МХЕГ-ын даргын баталсан 01/13 тоот “Нийтийг хамарсан баяр ёслол, цаг үеийн шаардлагаар зохион байгуулж буй арга хэмжээнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн хүрээнд 2020 оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс хоёрдугаар сарын 29-нийг хүртэл урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг 360 улсын байцаагч, албан хаагч нар хийж гүйцэтгэж байгаа аж.

Arslan.mn

Хүнсний аюулгүй байдлын хяналт, шалгалтын талаар НМХГ-ын Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хяналтын хэлтсийн дарга Т.Балжинням "Хүнсний аюулгүй байдлын хяналт, шалгалтыг нийслэлийн 9 дүүргийн 271 аж ахуйн нэгж, байгууллага, 479 иргэн нийт 750 объектод хийгээд байна. Үүнд 312 худалдааны бөөний төв, зах, үзэсгэлэн худалдаа, хүнсний дэлгүүр, мухлаг, 66 хүнсний үйлдвэр, цех, 139 хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газрууд хамрагдсан.

Шалгалтын явцад 743 зөрчил илрүүлэн, 67 хувийг арилгуулсан бөгөөд зөрчил гаргасан 35 аж ахуйн нэгж, 74 иргэнд нийт 48 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан.

Мөн хадгалалтын хугацаа дууссан 57 нэр төрлийн 281 ширхэг 850 мянган төгрөгийн түргэн гэмтэх бүтээгдэхүүнийг илрүүлж, улсын байцаагчийн 4 устгах акт үйлдэн 22 нэр төрлийн 147 ширхэг хүнсний бүтээгдэхүүнийг устгалд оруулсан.

Хаяг шошгын зөрчилтэй 24 нэр төрлийн 10 кг бууз банш, 1,162 ширхэг нийт 2.8 сая төгрөгийн бүтээгдэхүүнийг татан авалт хийлгээд байна" гэв.

Мөн НМХГ-аас хяналт шалгалтын явцад 268 нэр төрлийн 423 хүнсний бүтээгдэхүүний дээжийг түүвэрлэн авч ХАБҮЛЛ, УМЭАЦТЛ, НМХГ-ын төв лабораторийн шинжилгээнд хамруулсан байна.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MNArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
613655
3 эможи

Муухай бууз ОЛОН
2020-02-12 19:53
БУУЗ АРАЙ Л МУУХАЙ .ДУРТАЙ ХҮН НЬ МУУХАЙ ХИЙЖ БН..ХОНЬ ГЭЭД ЯМАА ААР ХИЙЖ БН..АМТГҮЙ..ШАЛГҮЙ..
Зочин
2020-02-12 19:32
keyboard_arrow_up