2020 онд дахин төлөвлөлтөд орох гэр хорооллын 13 БАЙРШИЛ
Хот байгуулалт, хөгжлийн газраас (ХБХГ) Барилгын загвар зураг батлуулах, тавигдах шаардлага, түр хашааны стандарт болон гэр хорооллын дахин төлөвлөлтийн талаар өнөөдөр мэдээлэл хийсэн юм.
Нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газраас 2020 онд ашиглалтын шаардлага хангахгүй барилгуудыг дахин барилгажуулах, гэр хорооллыг дахин төлөвлөлтөд оруулж барилгажуулах гэсэн үндсэн хоёр чиглэлд онцгой анхаарч ажиллах аж.
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд гурван дүүргийн 11 байршилд төсөл хэрэгжүүлэгчийн сонгон шалгаруулалтыг энэ сарын 20-ныг хүртэл зарлажээ.
Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт 9, Сонгинохайрхан дүүрэгт 2, Чингэлтэй дүүрэгт 2 гээд нийт 13 байршилд гэр хорооллын дахин төлөвлөлт явагдах бөгөөд энэхүү төслийг хэрэгжүүлэх аж ахуйн нэгжийн сонгон шалгаруулалт явуулж байгаа аж.
Баянзүрх дүүрэг:
Сонгинохайрхан дүүрэг:
Чингэлтэй дүүрэг: