Сүхбаатар дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлын 2019 оны ӨРГӨДӨЛ, ГОМДЛЫГ шийдвэрлэлтийн тайлан

2020 оны 1 сарын 18

Arslan.mn

2019 онд Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд 172 өргөдөл, 4 гомдол нийт 176 өргөдөл, гомдлыг Ажлын албаны албан хаагчид болон иргэдээс ирүүлснийг хүлээн авч “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай” Монгол Улсын хуулийн дагуу шийдвэрлэх зохион байгуулалтын арга хэмжээг авч ажилласан.

Ирсэн өргөдөл, гомдлын бүртгэлийг https://erp.ulaanbaatar.mn/ системд төвлөрүүлж, шийдвэрлэлтэд хяналт тавьж байгаа бөгөөд Нийслэлийн Нэгдсэн үйлчилгээний төвөөр 2, E-Service системээр 1, байгууллага дээр бүртгэсэн 173 өргөдөл тус тус бүртгэгдсэн байна.

Өргөдөл, гомдлыг илгээгчээр нь авч үзвэл иргэдээс 89 буюу 50.56 хувь, Ажлын албаны албан хаагчдаас 87 буюу 49.43 хувь нь ирсэн байна.

Саналын хайрцаг, албаны цахим шуудан, утас, факсаар ирсэн өргөдөл гомдол, санал хүсэлт байхгүй.

Нийт өргөдөл, гомдлын 175 буюу 99.46 хувийг шийдвэрлэж, 1 буюу 0.56 хувь нь шийдвэрлэх шатандаа байна.  

Шийдвэрлэлтийн хугацааны хувьд авч үзвэл 5 хоногт шийдвэрлэсэн 27 буюу 15.34 хувь, 10 хоногт шийдвэрлэсэн 21 буюу 11.93 хувь, 15 хоногт шийдвэрлэсэн буюу 27 буюу 15.34 хувь, 30 хоногт шийдвэрлэсэн 82 буюу 46.59 хувь, хугацаа сунгуулж шийдвэрлэсэн 13 хувь буюу 7.39 хувь, хугацаа хэтэрч шийдвэрлэгдсэн 6 буюу 3.41 хувь байна.

Шийдвэрлэлтийн дундаж хугацаа 19 хоног 15 цаг байна.

Өмнөх он буюу 2018 онд бүртгэгдсэн 3 өргөдлийг 2019 онд шийдвэрлэсэн. Өргөдөл, гомдлын индекс (PCI) 0.76, бүлэгт 1.79, нийслэлд 0.84 байна.

Э.Ганбат

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
612857
0 эможи

Э.Ганбат
Сүхбаатар дүүргийн ИТХ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up