Елизабет хотхоны хогийн цэг эрүүл ахуйн шаардлага хангахгүй байна

2020 оны 1 сарын 20

Arslan.mn

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сэнтури Лэнд марк ХХК-ийн Елизабет хотхоны хогийн цэгийн байдалд хяналт шалгалт хийлээ.
Шалгалтаар тус компани нь Елизабет хотхоны орон сууцны хог хаягдлын цэгийг эрүүл ахуйн нөхцөл, шаардлагын дагуу байгуулж ашиглаагүй, хогийн сав нь зориулалтын бус, хог хаягдлыг түр хадгалах нөхцөлийг бүрдүүлээгүй, ил задгай хог хаягдал ихтэй байсан зөрчил илэрсэн тул холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах тухай улсын /ахлах/ байцаагчийн хамтарсан албан шаардлага хүргүүлсэн.

Албан шаардлагын хэрэгжилтэд гүйцэтгэлийн хяналт шалгалт хийхэд төрийн албан хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй байсан тул Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн дагуу торгууль ноогдуулж, зөрчлийг арилгуулахаар эрх бүхий албан тушаалтны албан даалгавар хүргүүлж биелэлтэд хяналт тавин ажиллаж байна.

Эх сурвалж: НМХГ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
612782
0 эможи

Зочин
2020-01-20 16:38
Зочин
2020-01-20 16:03
НМХГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up