Цэргийн бүртгэлд бүртгүүлээгүй бол хувь хүнийг 100 мянган төгрөгөөр ТОРГОНО

2020 оны 1 сарын 20

Arslan.mn

Цэргийн бүртгэл эхэлсэнтэй холбоотойгоор нийслэлийн Цэргийн штабаас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Цэргийн бүртгэлийг Нийслэлийн хэмжээнд 2020 оны нэгдүгээр сарын 20-ноос хоёрдугаар сарын 7-ны өдрийг хүртэл зохион байгуулахаар болжээ.

Arslan.mn

Энэ талаар Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын ахлах офицер, дэд хурандаа Т.Мөнхбаяр  “Цэргийн бүртгэл ийнхүү хойшилж буй шалтгаан нь хүн ам, орон сууцны улсын ээлжит тооллого зохион байгуулагдаж байгаатай холбоотой.

Нийслэл энэ жил “Нэг хот, нэг стандарт” зорилт дэвшүүлэн ажилаж байгаа. Иймээс нийслэлийн 173 хороон дээр цэргийн бүртгэлийн ажил нэг стандарт, загварын дагуу зохион байгуулагдана. Цэргийн бүртгэлд дараах иргэд хамрагдана. 

  • Цэргийн бүртгэлд 65 хүртэлх насны бэлтгэл дээд офицерүүд
  • 60 хүртэлх насны бэлтгэл ахлах офицерүүд
  • 55 хүртэлх насны бэлтгэл дунд офицерүүд болн ахлагч нар
  • 18-50 насны иргэн эрэгтэйчүүд бүгд хамрагдана  

Цэргийн албаны тухай хуулийн 9 дүгээр бүлгийн 34 дүгээр зүйлд заасны дагуу Монгол Улсын иргэн эрэгтэйчүүд цэргийн бүртгэлд бүртгүүлж, цэргийн хөнгөлөлтийн үнэмлэх дээр тэмдэглэл хийлгэх ёстой” гэв.

Харин цэргийн бүртгэлд бүртгүүлээгүй тохиолдолд зөрчлийн тухай хуулийн 17-ын 3-т заасны дагуу хувь хүнийг 100 нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгөн төлбөр ногдуулах аж.

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
612763
2 эможи

Zochin
2020-01-21 15:03
Daramtalaad bgaan baihdaa
Zochin
2020-01-20 16:55
18-45 нас байсан биз дээ. Одоо болохоор ард иргдийг торгоно. Шиитгэнэ гэсэн арга сүүлийн үёд их хэрэглэдэг боллоо. Төсөв бүрдүүлэх болохоор ард түмний халааснаас аваад, дараа нь дарга нар утгагүй зардалд хуурамч бичиг бүрдүүлж хулгайлахаа болиоч. Луйварчдаа
Зочин
2020-01-20 16:33
Зочин
2020-01-20 13:10
keyboard_arrow_up