НИЙТИЙН ТЭЭВЭР: “U-Money“ картын АЗТАН БОЛОХ ШАЛГУУР
Нийтийн тээврийн үйлчилгээнд цахим төлбөрийн систем нэвтрүүлсний таван жилийн ой энэ онд тохиож байна. Ойн хүрээнд “Улаанбаатар смарт карт” ХХК-аас "Ёндоотой карт" урамшуулалт хөтөлбөрийг зохион байгуулахаар болжээ.
Энэ талаар “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн Харилцагч, үйл ажиллагааны газрын ахлах менежер Ц.Түвшинжаргал “Сард 10 болон түүнээс дээш удаа u-money карт, ХААН банк, Юнител, Мобиком, Скайтел компанитай хамтарсан картаар төлбөрөө төлөн нийтийн тээврээр зорчиж буй иргэдийн дунд энэхүү хөтөлбөрийг явуулна. Тохирлыг сар бүр явуулах бөгөөд картны ард байрлах 16 орны сүүлийн
- 4 орон таарвал нэг сар үнэгүй зорчих эрх
- 5 орон таарвал 500,000 төгрөг
- 6 орон таарвал 2 сая төгрөгийн азтан болно.
Урамшуулалт хөтөлбөрийг 2020 оныг дуустал сар бүр азтан тодруулна" гэсэн юм.
Азтан болох шалгуур:
1. Хэрэглэгч нийтийн тээврээр тухайн сард 10-аас дээш картаар зорчсон байх
2. Нийтийн тээврийн хөлсийг төлбөр төлөн зорчиж буй энгийн болон хүүхдийн карт, мөн Хаан банк, Юнител Мобиком, Скайтел компанитай хамтарсан картын хэрэглэгч байх
Шагналын сан:
1. Сарын хязгааргүй зорчих эрхтэй картын азтан 100 хүртэлх тооны хэрэглэгч
2. 500 мянган төгрөгийн азтан 10 хүртэлх тооны хэрэглэгч
3. 2 сая төгрөгийн 1 супер азтан тус тус тодорно
Азтан болсон хэрэглэгчид шагнал олгох хугацаа нэг сар буюу дараа сарын сугалааны тохиролын өдөр болтол хадгалагдах бөгөөд шагналаа аваагүй тохиолдолд азтаны шагналыг нийгмийн сайн сайхны төлөөх үйлсэд хандивлана.